Беларусь ОХУ-ын хараат байдлаас гарна

images_1Энэ оны эхний улирлын байдлаар Беларусь улс ОХУ-аас 3.05 сая тонн түүхий нефть худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.2 хувиар буурчээ. ОХУ өнгөрсөн хугацаанд экспортын татвараа байнга нэмсээр ирсэн нь Беларусийг өөр экспортлогч хайхад хүргэсэн байна. Хоёр тал экспортын татварыг багасгах талаар хэлэлцээр хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Тэд өөр газраас нефьт авахаар болоход ОХУ тразит ачааны буюу зам ашиглалтын татвараа нэмсэн Үүнээс болж Беларусь ОХУ-ыг Тусгаар улсуудын холбооны шүүхэд өгөөд байгаа. Беларусь улсын зүгээс “ОХУ-ын ийм байр суурь баримтлаад байвал бид өмнөд рүү нефть дамжуулах хоолойд нэгдэхгүй ч байж магадгүй” хэмээн мэдэгджээ.
С.Төгөлдөр

 


URL:

Сэтгэгдэл бичих