Монголд байрны мөнгөний нэхэмжлэхийг Хятадаар бичдэг болжээ
Монгол улсын Өмнөговь аймагт хилийн гаалийн бүртгэлийг Хятад хэлээр бүртгэдэг болсон нь нэгэнт ил болсон билээ.
Тэгвэл үүнээс ч хачирхалтай хэрэг Монгол улсын Нийслэлийн оршин суугчдад тохиолдох болов.
Нийслэлийн хэд хэдэн дүүргийн байр, СӨХ-ний мөнгөний нэхэмжлэх тэргүүтэй баримтуудыг Монгол, Хятад хэлээр бичих болсон байна.
Иргэд энэ тухай олонтаа гомдол гаргасан ч шийдэгдээгүй өдий хүрээд буй аж.
Дараах баримт нь Баянзүрх дүүргийн 15-р хороо “Алтан Өргөө” хотхонд оршин суугчид ирсэн өнгөрсөн сарын нэхэмжлэх юм байна.
Дашрамд дурьдахад БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах район, Өвөр монголын Өөртөө Засах орон, Түвдийн тусгай район зэрэгт хос бичгийг / Хятад болон тухайн цөөн тоот үндэстний бичиг Казак, Монгол, Түвд / хэрэглэдэг ажээ.
Д.Мөрөн
URL: