Оросын хакерууд АНУ-ын хотуудын цахилгааныг тасалж мэднэ
Оросууд кибер зэвсэг ашиглан америкийн хотуудын цахилгаан хангамжийг тасалж магадгүй байна гэж Washington Post сонин мэдээлжээ. Сонины бичсэнээр бол оросын хакерууд 2015 оны арванхоёрдугаар сард гарсан цахилгаан хангамжийн системийг удирддаг компьютерийг гэмтээх CrashOverride гэдэг вирусын программ ашиглаж байгаа гэнэ.
Үүнийг кибер аюулгүй байдлын салбарын судалгаа шинжилгээ хийдэг Dragos компанийн бэлтгэсэн тайланд бичжээ. Энэ тайланд дурдсанаар бол оросын Засгийн газарт ажилладаг хакерууд сүүлийн жилүүдэд АНУ-ын эрчим хүчний болон холбоо мэдээллийн сүлжээнүүдийг их сонирхож байгаа гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: