Сонгох, сонгохгүй байх шалтгаан

3 ner devshigchМиеэгомбын ЭНХБОЛД. МАН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн албан тушаалын эрэмбэтэй. Одоо бол МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэсэн статустай яваа нэгэн. Улс төрд хөл тавихаасаа өмнө тэрбээр ажлын гараагаа нийслэлийн Ахуй үйлчилгээний газарт эдийн засагчаас эхэлж яаманд мэргэжилтэн, дүүргийн Засаг даргын орлогч, хотын дарга, Шадар сайд, Еронхий сайд, УИХ-ын даргын албыг хашсаар өдгөө үнэмлэхүй олонхийн засаглалаас намын даргын хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байна. Улс төрийн үүх түүх, төрд хашсан албан тушаалаас нь харахад арвин дадлага туршлага түүнд бий. Гагцхүү хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг МАН олонхиороо бүрдүүлж байгаа энэ цаг үед УИХ, Засгийн газар, +Ерөнхийлөгч гэсэн гурван институцийг нэг намын төлөөллөөс бүрдүүлэх, тогтвортой нэгдмэл байдлаар урагшлах даалгаваргайгаар М.Энхболдыг нэр дэвшүүлсэнд асуудлын зангилаа оршиж байна.

Эдийн засгийн хямралаас үүдэж иргэдийн амьдрал доройтсон, гадаадын хөрөнгө оруулалт тэг заасан, валютын урсгал эогссон зэрэг байж болох бүхий хасах үзүүлэлт Монгол Улстай холбогдож явсан цаг саяхан. Үүнд нь эгдүүцсэн сонгогчид АН-д дүнгээ тавьж МАН-д засгийн эрхийг шилжүүлсэн нь өнгөрсөн сонгуулийн үйл явц, үр дүн. Шилжүүлэх шилжүүлэхдээ сөрөг хүчин МАН-ыг түүнээс нь бараг гурав дахин их буюу 65 суудалтай болгосон нь зүгээр ч нэг цаг хугацааны тохиол биш юм. Харин эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхзд бусдын гарыг харах бус өөрсдийн толгойгоор шийдвэрлэх томоохон үүргийг хариуцлагын хамт сонгуулийн санал хураалт, сонголтоороо өгсөн болов уу.

Тэгэхээр эдийн засагт ногоон гэрэл асч, гадаадын хөрөнгө оруулагчдьш итгэл эргэн сэргэж байгаа үед УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ялах нь чухал юм. Учир нь, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институц нь өөр хоорондоо зөрчилдөж эхлэхэд юу болдгийг АН засгийн эрх барьсан он жилүүдэд бид хангалттай харсан, мэдэрсэн. Тавантолгой хэмээх бүлэглэл хоорондын зодоон УИХ, Засгийн газрыг толхилцуулж эцэстээ Ерөнхийлөгчийн татан оролцуулахад хүргэсэн. Энэ байдал даамжирсаар УИХ нь нэг талдаа гарч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө үгүйсгэсэн үйл явдал өнгөрсөн хугацаанд хангалттай өрнөсөн нь одоо ч иргэдийн ой тоонд хадаатай яваа. Тиймээс М.Энхболд ялалт байгуулах хэрэгтэй гэж тодотгоод байгаа хэрэг. Цаашлаад УИХ, Засгийн газар тогтвортой, зөв бодлогоор ажиллах ташуур нь тэр болох учиргай.

Халтмаагийн БАТТУЛГА.

Намдаа ч, нийгэмд ч тэр бол сөрөг цэнэг. Засгийн газраа огцруулсан, төмөр зам, Тавантолгойг гацаасан үйлдэл нь үүнийг илүү тодотгодог. Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсөж, хэсэгтээ самбо бөхийн улсын шигшээ багт багтаж явсан тэрбээр 2004 онд УИХ-ын гишүүн болсноор бизнесийн салбараас улс төр рүү халтирсан байдаг. Улмаар 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албыг ээлж дараалан хашсанаар Х.Баттулга гэхээсээ Женко гэсэн тодотгол нь түүнийг улс төр хийгээд нийгэмд илүү танил болгосон юм.

Гэхдээ сайнаасаа саар нь илүү байдлаар. Намдаа ч, нийгэмд ч сөрөг цэнэг хэмээн тодотгосны шалтгаан нь ч энэ. Учир нь, Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлого, түүгээр дамжин гадагшаа экспортлох Тавантолгойн нүүрс өнөөдрийг хүртэл гацаанд орсон нь, үнэгүйдсэн нь бүгдээрээ түүнгэй холбогддог. Өөрөө ч үүнийгээ тайлбарлахдаа газрын баялаг ард түмний мэдэлд байх ёстой хэмээн эх орончийн дүрээр цайруулах гэзд байдаг гэмтэй. Үнзхээр түүний хэлсэн шиг газрын баялаг ард түмний мэдэлд байх ёстой байсан нь үнэн юм бол Монгол Улс хэдийнэ төмөр замтай болж, түүгээр нь дамжуулан экспортлосон нүүрсний орлого иргэдэд очих байв. Гэвч ард түмний бус зөвхөн өөрийн ашиг сонирхолын үүднээс гаргасан түүний үйлдлээс үүдэж өдгөө Монгол Улс төмөр зам ч үгүй, түүгээр тээвэрлэх нүүрс ч үгүй тогоон дотроо хэрүүлийн алим өнхрүүлээд сууж байна. Юу үнэн энэ үнэн. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд УИХ, Засгийн газар цаашлаад хөрш орнуудтайгаа хамтран ажиллах эсэх нь эргэлзээтэй. УИХ, Засгийн газар нь сөрөг цэнэг болтлоо тодотголтой болсон түүнтэй хамтран ажиллах магадлал нь тун бага. Эсрэгээрээ өөрийнх нь ашиг сонирходд нийцэхгүй л бол намаа ч, улс орноо хагалан бутаргаж чаддаг Х.Баттулгын гараас юу ч гарахгүй нь тодорхой. Харин ч ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн сэнтий дан ганц хүний ашиг сонирхол, амбийцийг илэрхийлэх хэмжээнд очих аюултай.

Сайнхүүгийн ГАНБААТАР. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн цагаасаа өөрөө тодрох бус “намын дарга”-ынхаа сүр хүчинд дарахдаж яваа нэгэн. Монголд Фенгшүг анх оруулж ирсэн хийгэад Монголын үйддвэрчний эвлпэлийг удирдаж явсан тэрбээр 2012 оны сонгуулиар улс төрд албан ёсоор хөл тавьж, УИХ-д орж ирсэн намтартай. Гэхдээ аль нэг намын бус ард түмний гэсэн гоё тодотголтойгоор буюу бие даагчийн хувиар. Үүнийгээ ч тэр УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хангалттай ашиглаж Оюутолгойн гэрээг гол байгаа болгон тодрох гэж оролдсон ч амжилт олж чадаагүй. Удаах сонгуулиар дахин нэр дэвшсэн ч өвдөг шороодсоноор улс төрийн карьертаа цэг тавихдаа тулсан нь үүний илрэл. Сонирхолтой нь, сонгуулийн өмнөхөн ХҮН-д элсэж, намын даргаар нь томилогдож байсан С.Ганбаатар жилийн хугацаанд зүсээ хувиргаж МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшив. Намын дарга Н.Энхбаяр нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан рекордыг эзэмшдэг бол С.Ганбаатар нэг намаас УИХ-д, нөгөө намаас Ерөнхийлөгчид гэсэн улс төрийн шинэ жишгийг эзэмших болсон хэрэг. Ямар ч байсан их, дээд сургууль төгссөн үгүй нь тодорхойгүй явдаг тэрбээр нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан гэдэг үгийн үлгэр жишээ болж яваа нь энэ. Гэхдээ Оюутолгойгоос өөр сэдэв байхгүй мэт улстөрждөг, хий хоосон амладаг, төрд эрхэлсэн ажлын дадлага туршлагагүй, хатуухан хэлэхэд Ерөнхийлөгч болох шалгуурт тэнцэхгүй эрхэм төрийн тэргүүнээ сонгох сонгуульд өрсөлдөөд явж байгаа нь өөрөө буруу жишиг билээ. Гэвч Оюутолгой гэсэн сэдвийн хүрээнд улс төр хийж, сонгуулийн кампанит ажлаа үргзлжлүүлж яваа тэрбээр тав дахь Ерөнхийлөгч болох том амбийц тээж явна. Гзхдээ энэ удаагийн МАХН-ын сонголтын ард С.Ганбаатар гэхээсээ Н.Энхбаяр тодроод байгаад л асуудал байна. Хэлж байгаа үг, хийж буй үйддлээс нь харахад тэр шүү дээ.

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: jjk Огноо: 14 June 2017

jklkl

Сэтгэгдэл бичих