Монголын баялаг эцэг, хүү хоёрын гарт байна
Саяхан Дэлхийн баялаг 147 компаний мэдэлд байна гэсэн мэдээллийг уншаад эхэндээ итгэж өгөөгүй.
Арай ч үгүй байлгүй, 200 гаруй улстай, 7 орчим тэрбумтай дэлхийн баялагыг оршин тогтнож байгаа улсын тооноос ч бага компани эзэмшинэ гэж байж болмооргүй санагдсан юм.
Гэвч үнэхээр харуулсан тоотойн, хийсэн судалгаатай нь гаргаад ирсэн болохоор итгэхээс өөр арга байсангүй. Швейцарь эрдэмтдийн дүгнэж байгаагаар бол дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг дээрхи 147 компанийн үүсгэсэн сүлжээ хяналтдаа байлгадаг аж. Мэдээж энэ харагдаж байгаагаасаа илүү хор уршигтай. Учир нь хоёр жилийн өмнө дэлхийн нийтийг хамарсан Эдийн засгийн хямралын эхлэл үүнээс улбаатай хэмээн үзсэн нь үүний түүхэн жишээ.
Гэхдээ ч аргагүй юм. Зөвхөн манай улсын хамаг баялаг хоёрхон хүний гарт, тэр дундаа эцэг хүү хоёрын гарт байгаа юм чинь арга байжуу. Манай улс газар нутгийнхаа хэмжээгээр, гаргаж байгаа ашигт малтмалынхаа хэмжээгээр Азид байтугай дэлхийд дээгүүрт ордог. Ямар сайндаа л Монгол улс дараагийн Дубай гэхэв. Гэвч хоёрхон хүний гарт байгаа цагт дараагийн Дубай болж чадах уу.
Манай улсын ганц саалийн үнэ бол яах аргагүй Эрдэнэт үйлдвэр. Монгол улсыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ үйлдвэрийн дарга, захирлаар очсон хүмүүсийг тэнгэр ундага атгасан дайтай зүйрлэдэг. Мэдээж жил хэдэн зуун саяар нь олж байгаа юм чинь үүнтэй зүйрлэхээс ч яалтай. Одоо Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ганзориг гэх эрхэм ажиллаж байгаа. Сүүлийн үед түүнийг суудлаас нь буулгана гэх яриа гараад байгаа ч энэ эрхэм суудал дээрээ бат суусаар. Ингэж сууж байгаагийн цаад шалтгаан нь түүний хүүтэй нь холбоотой байж мэдэх юм.
Зарим хүмүүс түүний хүү Тэмүүлэнг монголын хоёр дахь саалийн үнээ гэх “Эрдэнэс МГЛ” компаний дэд захирал гэдгийг мэдэх байх. Сүүлийн үед энэ компанийн эрх мэдэл ч нэмэгдэж, улсын орны хэмжээнд яригдах болсон. Мэдээж энэ нэг талаар сайн мэт боловч нөгөө талаар Монголын хамаг баялаг аав хүү хоёрын гарт байгаа гэж бодохоор харамсмаар санагдана. Дэлхийн ихэнх улс орон нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж, эцэст нь дийлдэшгүй их өшөө авалт, цуст тулаанаар өндөрлөж байгааг Ливийн босогчоос харж байна шүү дээ.
Ядаж байхад ирэх 2012 он Монголын эдийн засгийн хувьд төдийлөн сайн биш байх зураглал эхнээсээ гарчихаад байна. Хэрвээ энэ байдал хүндэрвэл 2008 онд тохиож байсан шиг хямрал Монголд нүүрлэхэд ойрхон байх шиг. Бас болоогүй. Тун удахгүй УИХ-ын сонгууль эхлэх гэж байна. Энэ сонгуулиар Ганзоригийн хүү Тэмүүлэн Архангай аймгаас нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Айл болгонд мөнгө барьж, арав таваар цацаад байгаа тэр мөнгө нь хаанаас гарч байна вэ. Яалт ч үгүй “Эрдэнэт”, “Эрдэнэс МГЛ” компаниас гарч байгаа нь дамжиггүй.
Хэдий зарчимч, юм юманд тооцоотой ханддаг аав, хүү хоёр байлаа ч сонгуулийн сурталчилгааны мөнгөө өөрөөсөө гаргаж чадахгүй байгаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн шүү дээ. Тэгээд ч УИХ хэмээх хувилдааны тогоонд орох гэж ингэтлээ зүтгэж байгаагийн харахад зүгээр ч нэг энэ албанд хоёул хоёулаа зүтгэхгүй ойлгожтой. Тэгэхээр эзэн Чингисээс минь үлдсэн ховорхон баялагаа ямар хүмүүсийн гард бариулчихаад сууж байна вэ. Бид хэдийгээр цөөхөн хүн амтай ч хамаг баялагаа хоёрхон хүнд атгуулан гэдэг зүйд нийцэх үү. Зарим УИХ-ын гишүүд ам нь халахаараа монголын баялаг гарын хуруунд багтахаар хүмүүсийн мэдэлд байна гэдэг. Үүнээс харахад энэ яриа үнэний ортой дэг.
Чухалмн
URL: