Монголбанканд шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа

7b0f9543bdb450f7great

УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа.

 

Энэ нь УИХ-ын  Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах зорилготой юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих