“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” БУЮУ СЕРВИС ЦЕНТР ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАВ БОЛОН 22 ДУГААР ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

r

Өчигдөр буюу 06 сарын 12-ны өдөр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас “Дэд бүтцийн төв”  буюу Сервис Центр төслийг сурталчилан таниулах ээлжит уулзалтыг Баянзүрх дүүргийн  тав болон 22 дугаар хорооны иргэдэд зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын дарга Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс,  иргэд оролцлоо.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам: “Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс  гарах хамгийн эхний алхам нь “Дэд бүтцийн төв” буюу Сервис центр төсөл гэж албаныхан үзэж байгаа. Тус төсөл  хэрэгжсэнээр хамгийн гол нь гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд 200  өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар байгууламж бүхий “Дэд бүтцийн төв”-ийг тухайн чөлөөлж өгсөн газарт нь барих юм. Тухайн “Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд маань халуун, хүйтэн устай, бохирын шугамтай холбогдож, орон сууцанд амьдардаг иргэдтэй ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм.” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаатар “Өнөөдөр энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний тодорхой хэмжээнд буурч, Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх юм байна. Мөн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. .Иймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 5 болон 22 дугаар хорооны иргэд тус ажлыг хийж хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, иргэдийн бүлгийг байгуулах болон газар чөлөөлөх ажил дээр хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

123

123

123

123

123

123


URL:

Сэтгэгдэл бичих