Та хэр олон хүнтэй харьцдаг вэ

Саяхан Осфордын их сургуулийн эрдэмтэд нэг судалгаа хийсэн бөгөөд тэд 23 макака сармагчин дээр нэг жилийн хугацаанд туршилт хийжээ. Дараа нь тэдний уураг тархины соронзон хэлбэлзлийг томографийн тусламжтайгаар авсан аж. Ингэснээр уураг тархины хэд хэдэн салбарыг судлах боломжтой болжээ. Уураг тархины зарим нэг хэсэгт саарал бодисын хэмжээ өсч байгаа нь ажиглагдсан гэнэ. Үүнээс сүргийн тоо олшрох тусам уураг тархний хэмжээ өсдөг гэсэн дүгнэлт хийжээ. Ялангуяа сүргийн удирдлыг үүрэг гүйцэтгэдэг сармагчинд энэ шинж илүү их илэрсэн тухай  судлаачид хэллээ. Үүнээс нийгмийн сүлжээ их орох тусмаа хүний уураг тархи томордог гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл та хэр олон хүнтэй харьцана тэр хэмжээгээр таны тархи томрох боломжтой.

Б.САНДАГДОРЖ/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих