“Сохо” мебелийн захирал Жадамба хил даван зугтаасан гэв

1497239227593e0ebb3c9e3Энэ сарын 5-нд 22 настай Ж гэх эмэгтэй Нарны хорооллын … байрны 22 давхараас унаж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн охиныхоо үхэлд “Сохо” мебелийн захирал Жадамбааг буруутгаж байгаа юм. Учир нь талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан аж. Гэвч гаргасан өргөдөл нь алга болсон, мөн “Сохо” мебел компанийн удирдлагууд “Бидэнд хууль үйлчлэхгүй” гэж хэлсэн тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлээд байгаа юм.

Тиймээс уг хэрэгт “Сохо” мебелийн захирал Жадамбаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад Жадамбаа нь Монгол улсын хил давсан тухай эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Анир 

Эх сурвалж: Zaluu.com 


URL:

Нэр: zochin Огноо: 12 June 2017

nudnii bulai.

Нэр: Зочин. Огноо: 13 June 2017

Олж ирж шоронд хатаа

Сэтгэгдэл бичих