СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

olloo_mn_1497243668_691f85f919c9e351bigӨнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /06.11/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим ойн түймрийн голомтод  /05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 67 хүн, ажиллаж, энэ сарын 7-ны өдөр цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 21 албан хаагч ажиллаж, цурманд оруулжээ.

Мөн дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, 4 автомашин, нэмэлтээр Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 8 иргэн, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар / 2017.06.08/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 45 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017. 06.08-ны өдөр цурманд оруулсан.

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.10/ Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч ажиллаж, 2017.06.10-ны өдөр цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.12-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих