Үргэлж муудалцах Х.Баттулга Н.Алтанхуяг нар юуг “ёрлов”?

Хамгийн сүүлийн ҮЗХ-ны хуралдаан дээр С.Эрдэнэ гишүүн:

-Алтанхуягаа нэг шарлахаар 10 тэмбүүр гэдэг шүү. Хэдий болтол ингэж заваарах юм бэ чи?хэмээн уураа барж ухаанаа шатааж байсан бол,

Соосогтой хувьсгалч О.Магнай : -Та С.Батболдын хажууд дув дуугуй суусаар 40 минут гардаг нь юу вэ? Хаана байна тэр Ардчилсан нам? хэмээсэн билээ. Тэр үед нь Н.Алтанхуяг : -Чи тэгж ярьвал Н.Энхбаяртай 9 удаа уулзсан шүү! Хэмээн УИХ-ын гишүүнийг тагнаж чагнасан хэрэгт орохоо шахаж АН-ын аль ч үеийн даргад байгаагүй онигоо болж байсан билээ. Тэгвэл хэрүүл зарга хэлцэл тэмцэл С.Баярцогт Н.Батбаяр нарын “Х.Баттулга надад хэлсэн” хэмээх авгай царайлсан хов жив Монгол улсын улс төрийн хоёрдогч хүчин бүхэл бүтэн АН -ы ҮЗХ -ны хурал чалчаа авгай нарын хэрүүл болж, хамгийн том шийдвэр нь Х.Баттулга “Ардчилсан холбооны фракц” байгуулснаа зарлан “Хамтарсан засгийн газар байх нь зөв” хэмээх дүгнэлтээр гэр гэрийн зүг нисэн одсон билээ.

Харин одоо Х.Баттулгын толгойд “10 тэмбүүрсэн” мэт сэтгэгдэл төрөх болоо юудаа? Хамтарсан засгийн газрыг хайр найргүй шүүмжилж эхэллээ. Яг үнэндээ тэр ҮЗХ-ны фракцаа хөдөлгөн 1/3 хангалттай эзлэх З.Энхболд нарын хуучин “МҮАН”-ынхантай нийлхээр бүрэн тохирчээ.

Ийнхүү Алтан гадас нь Алтан гудас болон газар хэвтэх цаг нэгэнт бий боллоо. Үүний илрэл болж АН-ын дарга Н.Алтанхуяг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар чанга чанга дуугаар час хийсээн үгтэй хэрүүл хийх болсон нь хамтарсан засгийн газрыг ханын шүүгээнд хийж лацдах цагийг явуулж эхэллээ.

Ч.Ган


URL:

Сэтгэгдэл бичих