Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн төв хэсгээр бага зэргийн бороо орж, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар салхи түр зуур ширүүснэ.
2017 оны 06-р сарын 10-ны 18-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 27 хэм, 20 цагт 23 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 10-ны 20 цагаас 06 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулсаар уулсаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Халх голын саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2017 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар, 14,15-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүхэн байх боловч 12-нд нутгийн төв хэсгээр, 13-14 нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн баруун хагаст халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
URL: