Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, шөнийн гудамжтай болсон долоо хоног

rgrtrthrweewaӨнгөрч буй долоо хоног улстөрийн хувьд бужигнаан ихтэй долоо хоног байв. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлэв. Хүн болгон улстөржиж, гурван талцаж байна. Тодруулбал, Монгол Улс тавдахь Ерөнхийлөгчөө сонгоход хэдхэн хоног дутуу байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Тиймээс Сонгуулийн тухайн хуулийн дагуу өнгөрсөн даваа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн юм. Сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд 18 хоног үргэлжлэх юм.

Сонгуулийн сурталчилгаа эхэлж буйтай холбогдуулан нэр дэвшигчид сурталчилгааныхаа нээлтийг сүртэй хийв.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордоны гадна талбайд нээлтээ хийсэн бол харин АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймагт сурталчилгааны нээлтийг хийсэн билээ.

Тэгвэл МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын нээлт Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн.

Сурталчилгааныхаа нээлтийг хийсэн нэр дэвшигчид хөдөө орон нутгийн сонгогчид болон Нийслэл, дүүрэг, хороодынхоо сонгогчидтой уулзаж явна.

Нийслэлчүүд “Шөнийн гудамж”-тай боллоо

Урин дулаан цаг буюу амралт аялалын улиралд нийслэлчүүдэд зориулсан нэг сюрприз нь шөнийн гэрэлтүүлэг гудамж нээлтээ хийв. Шөнийн гудамжийн нээлтэд очсон хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэхдээ энэ бол шөнийн гудамж. Дэлхий нийтийн жишиг. Улаанбаатар хэдиийнэ нэг сая гаруй оршин суугчтай мегаполис хот  болсон. Ийм хэмжээний хот дэлхийн бусад хотуудтай эн зэрэгцэхгүй юмаа гэхэд хөгжлөөс нь хоцорч болохгүй.

Энэ жилийн тухайд нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил өрнөж буй. Хэд хэдэн томоохон гүүрний шавыг тавьж, зам засвар арчлалтын ажил хийж байна. Энэ хүрээнд Мегаполис хот Улаанбаатар шөнийн гудамжтай болж байна. Хүмүүсийн хэлж ярьж буйгаар засвар шинэчлэлийн ажил нь гүйцэт хийгдээгүй, хийц муу гэж ярьж байна. Цаашид завсарын ажлыг шинэчлэн хийх бөгөөд энэ бүтээн байгуулалтад хотын зүгээс 400 мянган төгрөг гаргажээ. Гэр бүлээрээ, найз нөхөдтөйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нэг ч гэсэн бүтээн байгуулалт Нийслэл хотыг минь чимж байгаад баяртай байна.

БСШУC-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

Өнгөрсөн долоо хоногийн онцлох нэг үйл явдал бол БСШУС-ын шинэ сайдыг томилсон явдал байлаа. Тодруулбал, сайд Ж.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлснөөс хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг 94.2 хувийн саналаар томиллоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдаар томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Ийнхүү БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудалюунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих