Хэвлэлийнхнийг хуулиар дөнгөлөх гэсэн улстөрчдийн амбиц давтагдлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг гишүүд гурван жил нухлаа. Хэрвээ зөвшилцөөнд хүрч чадахгүй бол үргэлжлүүлээд дөрөв дэх жилдээ хэлэлцье гэвч хэлэлцэх хуулийн хугацаа нь энэ оноор дуусгавар болно. Хуулиндаа УИХ-ын сонгууль явагдахаас зургаан сарын өмнө батлагдах ёстой гэж заасан байгаа. Одоо төрийн түшээд ганцхан cap хэлэлцээд л Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаа батлах эс бөгөөс өмнөх хуулиараа явах хоёр замын аль нэгийг сонгох үлдлээ.

Уг нь ч гишүүд өнгөрсөн хугацаанд хэлэлцэж, хэрэлдэж, мэтгэлцсээр Сонгуулийн тухай хуулийн 95 хувийг нь бэлэн болгочихсон. Энэ хуулийг хэлэлцэхдээ сонгуулийн тогтолцоо, тойрог дээр л хамаг цагаа гарзадсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчид нүдээ чилтэл үзэж, сонссон.

Өөрсдөдөө хамааралтай асуудал болохоор улс төрийн нам, бүлгээрээ талцаад л хэрэлдээд байсан. Хэрэлдэж, маргалдахгүйгээр ойлголцолд хүрч болдоггүй юм байхдаа, бие бие рүүгээ яасан ч айхтар дайрдаг улс вэ, боловсролтой, мэдлэгтэй улс болохоороо хэрүүл, хараалын үг нь ч гэсэн урсаад гараад байдаг юм байна, эднийг хэрэлдээд эхлэхээр л сувгаа сольчихдог юм, хэл амны бузар хойшоо хэмээн хөгшид ойр зуураа хөөрөлдөж байхыг нэг бус удаа сонссон юм даг. Үнэндээ ч гишүүд амбиц хөөцөлдсөн. Тэдэнд өөрсдөдөө зориулсан квот л чухал байсан. Харин төрийн түшээд квот хөөцөлдөн улайрах явцдаа ардын хүүхдийг алаг үзэв гэгч болж, хууль зөрчсөн хэвлэл мэдээллийнхэңд 10 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаа мартсангүй. Гэтэл хууль зөрчсөн нэр дэвшигч буюу өөрсдөдөө 750 төгрөгийн торгуулийг ногдуулсан байх юм. Тэнгэр газрын зөрүүтэй энэ торгуулийн тариф шударга ёс мөн үү. Анх 9.6-д “Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн ажилтныг 200-300 мянган төгрөгөөр, 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр, албан тушаалтныг 250-350 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан байсан. Харин зарчмын зөрүүтэй саналаар дахин хэлэлцэж, санал хураахдаа “Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтны нэг сарын хөдөлмөрийн доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.” гэж өөрчилсөн байх юм. Зарчмын зөрүүтэй саналууд дотор дахин хэлэлцсэн сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах тусгай зарчим дотор ийн хуулийн 9.6 дахь заалтад туссан торгуулийн хэмжээг хэвээр батлахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байх юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг.

Тэгээд ч Сонгуулийн хуульд хэвлэл мэдээлэлд телевиз, радио, сонин хэвлэлийн нэвтрүүлгийн цаг, хэвлэлийн хуудсыг нарийн тусгасан байдаг. Тухайлбал, хуулийн 39.8-д “СЕХ нь Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлахдаа нам, эвсэл бүрд, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж байгаа бие даан нэр дэвшигчийн эрх бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэр гаргаж мөрдүүлнэ”, 39.10т “МҮОНРТ-ээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна.” гэж тусгасан байдаг. Сонгуулийн сурталчилгааны үеэр тухайн нам, нэр дэвшигчийн сонгуулийн штабаас материал аа бэлтгэн нийтлүүлдэг. Түүнээс бус хэвлэл мэдээллийнхэн дур мэдэн хэн нэг нэр дэвшигчийг хууль зөрчин зөрчин “рекламдаад” байдаг юм бус. Өнөөдөр хамгийн өндөр цалинг төрийн албан хаагчид авч байгаа. Он гараад төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянган төгрөгт хүрнэ. Дээр нь төрийн хангамжид хамрагддаг. Тиймээс төрийн албан хаагчид цалин өндөр авахын хэрээр үүрэх хариуцлага нь ч өндөр байх шаардлагатай. Гэтэл энэ хуульд зааснаар хууль зөрчсөн тохиолдолд цалингийн хэмжээний 3-4 дахин нэмэгдүүлсэн дүнгээр торгуулж, харин хоёр нарны хооронд төр, ард түмний гүүр болон үйлчилж байдаг хэвлэл мэдээллийн байгууллагынхан бидэнд 10 сая хүртэл торгууль ногдуулж байгаа нь “нартай өдөр аянга буух” лугаа адил ниргэлээ.

Улс төрийн нам, улстөрчид хэвлэл мэдээлэлд сонгуулийн сурталчилгааны үед сонгуулийн штабаасаа бэлтгэсэн материалаа нийлүүлдэг. Гэтэл уг сурталчилгааны материалыг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад бурууг тохох “мөрөөдлийн заалт” тусгагджээ. Редакцийн бодлогоор бичигдсэн нийтлэл, нэвтрүүлэгт тухайн редакци болон сэтгүүлч хариуцлага хүлээдэг. Харин “Зар сурталчилгааны бодит үнэнийг зарлуулсан байгууллага, хувь хүн хариуцдаг” гэдгийг эрхэм төрийн түшээд мэдэхийн дээдээр мэдмээрсэн. Дээр нь хууль боловсруулагчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцдаа Хэвлэн мэдээлэх эрх, эрх чөлөөний тухай, зар сурталчилгааны тухай гээд хэд хэдэн хуулийг зөрчсөнийг хууль боловсруулагчид сануулах нь зүйтэй болов уу. Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсанаас хойш тасралтгүй сонгогдож ирсэн экс спикер Д.Лүндээжанцангаас эхлээд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн З.Энхболд гээд манай урдаа барьдаг улстөрчид багтсан байгаа. Тиймээс дээрх заалтыг хууль боловсруулагчид гэнэдээд, анзаарахгүйгээр оруулсан гэж хэлэх үңдэслэлгүй юм. Ийнхүү төр, засгийн эрх барьж байгаа МАНАН-гийнхан дөрөв дэх засаглалынхныг хуулиар далайлган сүрдүүлж эхэллээ. Эдүгээ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл алх тогшихын төдийд хүчин төгөлдөр болно. Гэвч энэ заалтаа эрхэм түшээд эргэн харах биз ээ. Төр, засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд ийн увайгүй авир гаргалаа.

Парламентын гадуурх улс төрийн хүчнүүд ард иргэдийн жаргал, зовлон дотор орж, амьдрал үзээд асуудалд өөрөөр хандах биз гэж бодсон нь бас эндүүрэл болжээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга өчигдөр Төрийн ордон бусад намуудын дарга нарын хамт ирлээ. МҮАН, БНН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” үндэсний хөдөлгөөний гишүүн байгууллагууд болох “Монголын газар шороо”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, ‘Тусгаар тогтнол”, “Үндэсний хөс”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Даяар Монгол”, “Шударга ёсны хувьсгал” үндэсний оюутны холбоо зэрэг төрийн бус байгууллагууд нэгдсэн Сонгуулийн тухай хуульд саналаа хүргүүлжээ. Дээрх нам, хөдөлгөөний зарим нь ч сонгуулиар нэг сэрдэг уламжлалаа эвдээгүй бололтой. Парламентаас гаднах улс төрийн хүчнүүд Сонгуулийн тухай хуулинд саналаа хүргүүлж, УИХ дахь бие даагч З.Алтай гишүүнээр дамжуулан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболдод хүргүүлж байгаа юм байна. Сонгуулийн тухай хуулинд 30 орчим саналын томьёолол хүргүүлжээ. Үүнээс зарим нэгийг нь сонирхон харлаа. Сонгуулийн тухай хуульд оруулах саналдаа парламентаас гадуурх намууд өөрсдийн амбицаа нуусангүй. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн төслийн 39.10 дахь хэсгийг “хувийн хэвшлийн радио, телевизийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн гурван цаг, 30 минуттай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны гурван цаг, 30 минуттай тэнцэх хугацаанд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр тэнцвэртэй явуулна” гэжээ. Дээр нь “Сонин, сэтгүүлүүд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш дугаар бүрийн хоёр нүүрнээс илүүгүй зайд нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны хоёр нүүрнээс илүүгүй зайны 4/1-тэй тэнцэх зайнд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр, тэнцвэртэй нийтэлнэ” гэж өөрчлөн найруулах санал хүргүүлжээ.

Хэвлэл мэдээллийнхэн бид сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн сурталчилгааг парламентад суудалтай, эс суудалтайгүлхаргалзан алагчлан ялгаварлалгүй нийтэлж, нэвтрүүлдэг. Гэтэл улс төрийн хүчнүүд хуулийн заалтад санал оруулахдаа өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хэвлэл мэдээллийн хэвийн үйл ажиллагаанд хуулиар занг хийх сонирхлоо илээр илэрхийлжээ.

Парламентад суудалгүй нам гэхээр хууль боловсруулах мэдлэг, туршлагагүй эрхмүүд бий гэж үзэж үл болно. Тэр дуңдаа энэ удаагийн УИХ-д суудалгүй намуудаас Сонгуулийн хуулийн төсөлд ирүүлеэн саналыг боловсруулсан эрхмүүд дотор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсын экс Ерөнхий сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Үйлдвэр худалдааны экс сайд, УИХ-ын экс гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан гээд манайдаа л туршлагатай, лидер улстөрчид багтсан байгаа.

Тиймээс тэд ч бас хэвлэлийнхнийг хуулиар хазаарлах оролдлого хийжээ. Хэвлэл мэдээллийнхэн зөвхөн улстөрчдөд үйлчилдэг юм биш. Төр засаг, ард түмний хоорондын гүүр болж, үйлчлэх үүргээ цагийн цагт гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдөр ч гүйцэтгэж байгаа. Олон нийтийн зүгээс хэвлэл мэдээллийн дуу хоолойг барих гэсэн оролдлого ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн хугацаанд нэгээхэн ч гарч байгаагүй юм шүү. Харин дөрөв дэх засаглал хэмээн нэрийдчихээд үйл ажиллагааг нь хуулиар дөнгөлж, өөрсдийн амбицаа хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг парламент дахь болон парламентаас гадуурх гэж ялгаралгүй улстөрчдөд л хийж байна.

Сонгуулийн тухай хуулинд саналаа хүргүүлж, УИХ дахь бие даагч З.Алтай гишүүнээр дамжуулан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболдод хүргүүлж байгаа юм байна. Сонгуулийн тухай хуулинд 30 орчим саналын томьёолол хүргүүлжээ. Үүнээс зарим нэгийг нь сонирхон харлаа. Сонгуулийн тухай хуульд оруулах саналдаа парламентаас гадуурх намууд өөрсдийн амбицаа нуусангүй. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн төслийн 39.10 дахь хэсгийг “хувийн хэвшлийн радио, телевизийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн гурван цаг, 30 минуттай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Суртал-чилгааны гурван цаг, 30 минуттай тэнцэх хугацаанд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр тэнцвэртэй явуулна” гэжээ. Дээр нь “Сонин, сэтгүүлүүд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш дугаар бүрийн хоёр нүүрнээс илүүгүй зайд нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны хоёр нүүрнээс илүүгүй зайны 4/1-тэй тэнцэх зайнд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр, тэнцвэртэй нийтэлнэ” гэж өөрчлөн найруулах санал хүргүүлжээ.

Хэвлэл мэдээллийнхэн бид сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн сурталчилгааг парламентад суудалтай, эс суудалтайгүлхаргалзан алагчлан ялгаварлалгүй нийтэлж, нэвтрүүлдэг. Гэтэл улс төрийн хүчнүүд хуулийн заалтад санал оруулахдаа өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хэвлэл мэдээллийн хэвийн үйл ажиллагаанд хуулиар занг хийх сонирхлоо илээр илэрхийлжээ.

Парламентад суудалгүй нам гэхээр хууль боловсруулах мэдлэг, туршлагагүй эрхмүүд бий гэж үзэж үл болно. Тэр дуңдаа энэ удаагийн УИХ-д суудалгүй намуудаас Сонгуулийн хуулийн төсөлд ирүүлсэн саналыг боловсруулсан эрхмүүд дотор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсын экс Ерөнхий сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Үйлдвэр худалдааны экс сайд, УИХ-ын экс гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан гээд манайдаа л туршлагатай, лидер улстөрчид багтсан байгаа.

Тиймээс тэд ч бас хэвлэлийнхнийг хуулиар хазаарлах оролдлого хийжээ. Хэвлэл мэдээллийнхэн зөвхөн улстөрчдөд үйлчилдэг юм биш. Төр засаг, ард түмний хоорондын гүүр болж, үйлчлэх үүргээ цагийн цагт гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдөр ч гүйцэтгэж байгаа. Олон нийтийн зүгээс хэвлэл мэдээллийн дуу хоолойг барих гэсэн оролдлого ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн хугацаанд нэгээхэн ч гарч байгаагүй юм шүү. Харин дөрөв дэх засаглал хэмээн нэрийдчихээд үйл ажиллагааг нь хуулиар дөнгөлж, өөрсдийн амбицаа хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг парламент дахь болон парламентаас гадуурх гэж ялгаралгүй улстөрчдөд л хийж байна.

Н.Нягт ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих