Ё.Отгонбаяр сайд багш нарыг ХААН банкны цалингийн зээлэнд барьж өгчээ
Т.Бадамжунай гэдэг нөхөр малчдын хэдэн малыг ХААН банкны хашаанд туугаад оруулчихсан бол Ё.Отгонбаяр гэдэг сайд багш нараа бас л энэ банкны цалингийн зээлэнд барьж өгчээ.
Монголын боловсролын салбарт 25 мянга гаруй багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь ХААН банкны цалингийн зээлийн саварт тас атгуулжээ. Сард 100 гаруй мянган төгрөгний татвар хураамж шимтгэл төлөөд гар дээрээ 200 мянга хүрэхтэй үгүйтэй хэдэн халтар төгрөг авдаг багш нар цалингаас цалингийн хооронд зээл тавьж өр төлсөөр модоо барих дээрээ тулаад байна.
Ё.Отгонбаяр гэдэг “улстөрч” сайд болсныхоо дараахан ХААН банкны тэр үеийн захирал “мянгат малчин” Питер Морроутой гэрээ хийж БСШУЯ-д хамаарагдах бүх дансыг ганцхан энэ банкинд төвлөрүүлэх болсон. Үүнийгээ багш нарын цалин хөлсийг нэмэх Засгийн газрын даалгаврыг биелүүлж байна хэмээн тайлбарлаж байсан ч цаагуураа гадны хөрөнгө оруулалттай банкны аманд хэдэн багш нараа хүчээр барьж өгсөн хэрэг байжээ.
ХААН банк багш нарт цалингийн зээл олгож үүнийг нь Ё.Отгонбаяр сайд асуудал шийдвэрлэгдсэн, боловсролын салбарынхан хамаагүй их цалин авдаг, нийгмийн асуудал цогцоор шийдвэрлэгдсэн хэмээн гурван жил худал ярьсаар ирлээ. ХААН банк багш нарт өндөр хүүтэй зээл өгч хэдэн төгрөгийг нь гурван жил шулсан нь харин үнэн юм. Нийт 25 мянган гаруй багш гурван жил дараалан энэ банкинд цалингийн зээлийн хүү төлсөн гэхээр ХААН банк ямар их ашиг олсон нь ойлгомжтой. Үүнд салбараа биш банк дэмждэг Ё.Отгонбаяр сайдын “ухаалаг” бодлого маш х тус хүргэсэн юм. Тэрээр салбараа ингэж л удирдан гурван жилийн нүүр үзэж байна.
chuhal
URL: