Энэтхэгт салют дэлбэрсний улмаас 23 хүн амиа алджээ

527-1496907793p1bi39o4p51spkt28o5t109t1j031ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Мадя Прадеш мужийн салютны үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 23 амиа алдаж, 7 хүн гэмтсэн байна.

Лхагва гарагийн орой Балахат дүүрэгт болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн галыг унтраахын тулд гал сөнөөгчид гурван цаг гаруй ажиллажээ. Гал гарсан шалтгааныг хараахан бүрэн тогтоож чадаагүй байна, гэхдээ хэн нэгэн хүн асаалттай тамхиа хаясан байж болзошгүй гэж таамаглаж байна гэж орон нутгийн ахлах ажилтан Бхарат Ядав ярьжээ.
Энэтхэг улсын салютны үйлдвэрүүдэд ийм гэнэтийн дэлбэрэлт байнга давтагдах болсон байна.
Аврах үйл ажиллагаа явагдаж дууссан бөгөөд үйлдвэр гэмтэж бэртсэн хүмүүсийг  Махараштрагийн Нагпур дүүргийн эмнэлэгт хүргэжээ.
Мадя Прадеш мужийг хариуцсан сайд Шивраж Сингх Чоухан нас барсан иргэдийн гэр бүлд 200 мянган рупи /3104 доллар/-гийн нөхөн төлбөр олгохоор болсныг мэдэгдсэн байна. Мөн гэмтэж бэртсэн иргэдийн эмчилгээний зардлыг засгийн газраас төлөхөөр болжээ.
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих