“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа

0“Бичил уул уурхай”-г хөгжүүлэх, тогтвортой ажлын байрыг бий болгох хийгээд Монгол Улсын эдийн засгийг дэмжин сайжруулах зорилгоор “АЛТ-2” хөтөлбөрийг эхлүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Бичил уул уурхай эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журмыг энэ оны 5 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан юм. Анх 2010 оны “Бичил уурхай” эрхлэгчдийн тухай журмыг баталж байсан юм.

Анхны журамд тухайн сум дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр орон нутгийн иргэдийн нөхөрлөл, хоршоо 5 хүртлэх хүний гишүүнтэйгээр зөвшөөрөл авдаг байсан. Шинэчилсэн журамд “Бичил уурхай” эрхлэгчдийн хүрээг нь томсгож аймгийн засаг дарга нарт бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын зураг зүйн бүртгэлийг хүргүүлэх. Мөн хяналт тавих үүргийг хүлээлгэсэн байна.

Харин Бичил уурхай эрхлэгчид 9 хүртлэх гишүүнтэйгээр зохион байгуулсан нөхөрлөл, хоршоо байх ба тухайн орон нутгийн иргэн байх бөгөөд 3500 см3хүртлэх багтаамжтай дотоод шаталтын хөдөлгүүртэй 2-оос илүүгүй механизмийг ашиглах боломжтой бөгөөд 5 хүртлэх га газрын зөвшөөрлийг авахаар заажээ. Мөн ашигт малтмал олборлох гэрээг жил жилээр нь бус ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах буюу 5 ба түүнээс дээш жилээр гэрээ хийх боломжтой болсон байна. Түүнчлэн ашигт малтмал олборлосон талбайдаа нөхөн сэргээлтийн ажлыг бичил уурхай эрхлэгчид хийхээр гэрээндээ тусгасан байгаа аж.

 “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталлаа

Сонируулахад: Монгол улс 1990 онд 4 алт олборлогчоос 700 кг алт хуладаж авчя байсан бол өнгөрсөн онд Монгол банк 17,7 тонн алт олборлосон /Оюутолгойн алт олборлолт ороогүй болно/ үүнээс 130 иргэн 10,4 тонн алт тушаасан бол үлдсэн 7,3 тонн алтыг 90-н ААН тушаасан тоон үзүүлэлт байгаа юм байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар 4,6 тонн алтыг олборлоод байгаа бөгөөд 2 тонн орчмыг нь 93 иргэн тушаасан ажээ.

 

 

 

 

 Эх сурвалж: ORD.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих