Хал цэргүүдээс айхдаа амандаа алчуур хийж уйлдаг байсан

Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг, хал цэргүүддээ зодуулж амь насаа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эл хэргийн хохирогчид гомдол нэхсээр өнөөдрийг хүрчээ. Учир нь хууль хяналтын байгууллагууд талийгаачийг сүрьеэгийн менингит өвчнөөр нас барсан хэмээн хэргийг нь хаасан гэдэг. Ингээд энэ талаар талийгаачийн төрсөн эгч С.Амарнямтай ярилцсанаа хүргэе.

-Танай дүү, талийгаач С.Бат­баярын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа вэ. Та бүхний гомдлыг одоог хүр­тэл барагдуулаагүй бай­гаа гэж сонслоо?
-Хууль хяналтын бай­гуул­лагууд одоо болтол зөв шийд­вэр гаргаж чадахгүй байна. Энэ хэрэг Баянзүрх дүүр­гийн прокурор М.Гантулга гэдэг хүн дээр шалгагдаж байгаад хаагдсан. Талийгаач дүүг маань өвчний улмаас нас барсан гэж үзээд хэргийг хаа­чих­сан. Хууль хяналтын бай­гуул­лага шударга ажиллаж чадахгүй байна. Шүүх хурал нь ч болоогүй шүү дээ.
-Яагаад тэгсэн юм бол. Та бүхэн энэ асуудлаар да­хин гомдол гаргасан уу?
-Бид эцсээ хүртэл явах болно. Миний дүүг задлан шин­жилгээнд оруулсны да­раа сүрьеэгийн менингит өвч­нөөс болж амиа алдсан гэсэн онош гарсан. Задлан шин­жилгээний хариу ямар ч үн­дэс­лэлгүй, худлаа гэдгийг бид батална.
-Өмнө нь танай дүүд дээрх өвчний шинж тэмдэг илэр­сэн гэхээр зүйл мэдэгд­сэн үү?
-Ямар ч өвчингүй эрүүл саруул хүүхэд байсан. Бүр эм­нэлэгт ч хэвтэж үзээгүй хүүхэд.
-Хал цэргүүд нь зодсон гэсэн. Өмнө нь дарамталж зоддог байсан талаар  танд хэлж байсан уу?
-Цэрэгт байх хугацаанд нь байнга л очиж эргэдэг бай­сан. Очих бүрт л саван, угаал­гын нунтаг, нэгж гээд л янз янзын юм нэхнэ. Уг нь цэргийн байгууллагын хан­гамж нь цаанаасаа байдаг бай­маар юм. Энэ талаар асуу­хад “Та зүгээр авч ирээд өг­чих, тэгэхгүй бол намайг ал­на” гэж хэлдэг байсан. Бид зо­­дуул­даг байсан талаар нь сайн мэдээгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд эр­гэх­дээ углааш, бялуу аваад очсон. Гэтэл хал цэрэг нь гэх дөрвөн залуу нийлж зод­сон гэсэн гэдгийг нь мэдсэн.
-Юунаас болж зодсон юм бол?
-Аваачиж өгсөн углаа­шийг хараад “углааш­ны баяр” хийнэ гэж хэлээд л зо­дож эхэлсэн юм билээ. Ухаан алдаж унахад нь “үхсэндээ мууж­раад байгаа юм” гээд зод­­сон гэсэн. Энэ өдрөөс хойш л бие нь муудаж, удалгүй нас бар­сан. Жагсаал дээрээ хүр­тэл ухаан алдаж унасан гэнэ лээ.
-Өмнө нь та нарт зо­дуулдаг тухайгаа ярьж бай­сан уу?
-Тийм юм ярьдаггүй бай­сан. Дараа нь бие нь муу­даж эмнэлэгт хэвтэж байхдаа хэл­­сэн. Хал цэргүүдээсээ айх­даа амандаа алчуур хийж бай­гаад уйлдаг байсан гэсэн.
-ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж болон холбогдох бай­гуул­лагуудад мэдэгдсэн гэ­сэн, хариу өгсөн үү?
-Энэ талаар ямар ч хариу өгөөгүй. Хэвлэлийнхэн хүр­тэл сайдаас утастаж асуу­хад нь хариу өгөх боломжгүй гэж хэлсэн байна лээ.
-Цэргийн ангийн дарга нартай нь уулзсан уу. Хэрэг шийдэх тал дээр туслалцаа үзүүлж байгаа юу?
-Үгүй ээ. Ажил явдлынх нь үеэр нэг удаа ирсэн. Түү­нээс хойш цэргийн анги шууд л хаалттай болсон.
-Зодсон гэх цэргүүдэд ха­риуцлага тооцсон уу?
-Тэр хүмүүс нь одоо хаа­на явж байгаа юм бэ, бүү мэд. Ямар ч хариуцлага тоо­цоогүй. Гурвынх нь сураг гар­сан. Нэг нь хаана яваа нь мэдэгдэхгүй ор сураггүй бай­гаа. Хүн алчихсан хүмүүс эрх чөлөөтэй яваад байгаад гай­хаж байна. Манай улсад хууль шударга үйлчлэхгүй байгаа нь эндээс харагдаж байна шүү дээ.
-Шүүхэд дахин гомдол гаргасан гэсэн. Хариу мэ­дэгдсэн үү?
-Одоогоор хариу өгөөгүй байгаа. Ямар ч байсан эргэж мэд­эгдэнэ гэсэн. Өмнө нь гом­дол гаргахад бидэнд мэ­дэг­дэлгүйгээр хэргийг шууд хаасан. Цэргийн алба хааж байгаа хүнийг дарам­тална гэдэг байж боломгүй хэрэг. Гэх­дээ ганц хоёрын зэрэг цохих зүйл гаралгүй л яах вэ. Энэ нь угаасаа бичигдээгүй хууль болчихсон юм билээ. Тэгэхдээ дөрвөн хүн ганц цэргийг нийлж зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Одоо ч гэсэн цэргүүдийг зодож бай­гаа биз. Эх орондоо тан­гараг өргөж, эх орноо хам­гаалахаар ирсэн хүнийг зодож, бэртээх нь нэг бус удаа гэдгийг хүн бүр л мэднэ. Харамсалтай нь энэ талаар хариуцлага тооц­дог газар гэж манай улсад байх­гүй.
-Задлан шинжилгээнд орох үед нь та нар байлцсан уу?
-Үгүй. Биднийг оролцуу­лаа­гүй. Яамнаас ирсэн эмч нар задлан хийгээд сүрьеэ­гийн менингит өвчнөөс болж амиа алдсан гэсэн онош гар­гасан. Энэ ба худлаа онош. Цаа­наасаа хэрэг явдлыг нам­жаах гэсэн арга. Бүх хол­богдох байгууллага болох хууль хяналт, прокрор нэг талыг барьсан. Бид хохироод л үлдэж байна. Миний дүү айлын ганц эрэгтэй хүүхэд, цэргийн албанд явна гэсээр байгаад явсан. Ингэснийхээ төлөө амиа алдсан нь үнэ­хээр харамсалтай. Бид ч яа­х вэ ээж маань л их зовж бай­на. Ямар ч байсан бид эцсээ хүр­тэл явна гэдгийг да­хин хэлье. Эмнэлэгт байх­даа ээж­дээ “Хүү нь хур­дан эдгэ­рээд ээжийгээ баяр­луулна” гэж ярьдаг байсан. Энэ тухай ээж маань байнга ярьдаг. Арга ч үгүй биз дээ. Ганц хүү нь байсан юм чинь.

Талийгаачийн эгч ийн­­хүү нулимс бөмбөрүүлэн өгүүл­­­сэн юм. Дөнгөж 20-хон на­­сан­даа хорвоог орхино гэ­­дэг харамсмаар. Хөгшин эх­­дээ хань түшиг нь байсан хүү, өнөөдөр амиа алдаагүй байсан бол өдийд ээжийгээ баярлуулаад явж байх байсан биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих