Тєгрєгийн ханш чангарахын олз, гарз

“Найман шарга” валют арилжааны тєвд єчигдєр ам.долларыг 1242 тєгрєгєєр зарж, 1247-аар авч байлаа. Ам.долларын ханш ємнєх долоо хоногийн эхээр 1200 орчим тєгрєг болтлоо буурсан.
Сvvлийн хэдэн єдрийн арилжаагаар ийнхvv ам.долларын ханш єслєє. Цаашид єсєх болов уу. Эдийн засагчид “Ам.долларын ханш унаж, тєгрєг улам чангарна. Энэ бол цаг зуурын єсєлт” гэсэн таамаглал дэвшvvлж байна. Ам.долларын ханш сvvлийн зургаан cap доошоо “гулссан”. Эсрэгээр нь тєгрєгийн ханш чангарлаа.

Ам.долларын ханш унаж, тєгрєгийн ханш чангарч байгаа шалтгааныг Тєв банк валютын орох урсгал єссєнєєс шалтгаалсан гэж тайлбарлаж байгаа. Орох урсгал гэдэг нь Монгол руу их хэмжээний гадаад валют орж ирсэн гэсэн vг л дээ. Бvр энгийнээр тайлбарлавал Монгол руу АНУ-аас хэтэвчиндээ ам.доллартай ирсэн эрхэм бараа, vйлчилгээ худалдан авахын тулд “ногооноо” тєгрєгєєр солиулах зайлшгvй шаардлагатай. Манай орон чинь нутаг дэвсгэр дээрээ ам.доллараар гvйлгээ хийхийг хориглосон хуультай. Тєгрєгєєр солиулж гvйлгээ хийхээс єєр арга байхгvй. Тэгэхээр энэ жил Монголд их хэмжээний ам.доллар халаасалсан нєхдvvд орж ирсэн байх нь. Vvний баталгаа бол Монгол банкныхан энэ жил ємнєх жилийнхээс 700 саяар илvv ам.доллар Монголд орж ирсэн гэж мэдэгдсэн явдал юм.

“Оюутолгой” тєслийн хєрєнгє оруулалтын гэрээг баталснаар бvтээн байгуулалтад нь зориулж 700 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийсэн. Энэ нь ам.долларын ханш буурч, тєгрєг чангарсны гол зангилаа болжээ гэж дvгнэж болохоор байгаа биз. Тэгвэл “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компани ирэх жил “Оюутолгой”-д 2.3 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт хийх тєсєв баталсан. Энэ нь манай улсад орж ирэх “ногооны” урсгалыг улам нэмэх нь гарцаагvй. Ингэхээр тєгрєгийн ханш улам чангарах болж таараад байна. Энэ бол ам.долларын орж ирэх урсгал нэмэгдэж байгаа нэг шалтгаан л даа.

Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр зэсийн баяжмалаа гадаадад худалдаж эх орон руугаа ам.доллар урасгадаг компани. Тонн зэсийн vнэ дэлхийн зах зээл дээр 9000 ам.доллар давж, vнэ нь тvvхэн дээд амжилтуудаа эвдсээр байна. Дэлхийн томоохон санхvvгийн байгууллагууд зэсийн ханш бvр 12 мянган ам.долларт хvрнэ гэсэн таамаглал дэвшvvлж байна. Зэсийн ханш улам єсєх тусам “Эрдэнэт”-ээр дамжиж орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэх нь дамжиггvй юм. Мєн нvvрсний экспорт энэ жил хоёр дахин нэмэгдлээ. Олборлогч компаниуд нvvрсний экспортоо улам нэмэгдvvлэхээр ажиллаж байна. Нvvрсний экспорт нэмэгдэх тусам манай руу илvv их хэмжээний валют орж ирнэ. Оюутолгойн хєрєнгє оруулалтаас гадна тєгрєгийн ханш чангарахад нєлєєлєх иймэрхvv хvчин зvйлvvдийг дурьдаж болох юм.

Нvvрсээ зєвхєн Хятад руу экспортолж байгаа юм чинь юань нь л манай руу орж ирнэ биз гэх асуулт гарч ирж болох юм. Юань эх хэмжээгээр орж ирэх нь ч тєгрєгийн ханшийг чангаруулах нь ойлгомжтой. Юань их хэмжээгээр орж ирэх тусам ам.долларын эсрэг тєгрєгийн ханш чангарах болно. Яагаад гэвэл Хятадууд юаниа ам.доллартай 6.8 харьцаагаар “уячихсан”. Манай эдийн засаг Хятадаас их хамааралтай учир энэ хоёр валютын нэгийнх нь ханш суларахад 6.8 харьцаагаа хадгалаад нєгєєх нь доошоо “гулсдаг” зvй тогтолтой.

Тєгрєгийн ханш чангарахын олз юу вэ? Тєгрєгийн ханш чангарах нь импортлогчдод нэн ашигтай. “Наран”, “Номин” групп гээд томоохон импортлогчдоос эхлээд “Нарантуул”-ын наймаачинд хvртэл ашиг єгнє. “Нарантуул”-ын наймаачин юань 210 тєгрєгийн ханштай байхад 100 мянган тєгрєгєєр 476 юань авч байлаа. Тэгвэл одоо 542 юань авч байна. Зєрvv нь 66 юань. Vvгээр хэдэн оймс ч болтугай илvv авах нь ойлгомжтой биз дээ. Гэтэл наймаачин маань юанийн ханш єндєр байхад тогтоосон vнээ ягштал барьсаар байгаа. Илvv ашиг олох нь тодорхой. Ингэхээр тєгрєгийн ханш чангарах аь импортлогчдод ашигтай байгаа биз.

Эдийн засгийн нэг хэсэгт ингэж сайнаар нєлєєлж байна. Тэгвэл тєгрєгийн ханш чангарах нь макро эдийн засгийн тєвшинд авч vзвэл их сєрєг нєлєєтэй. Тєгрєгийн ханш чангарах тусам vндэсний vйлдвэрлэгчдийн єрсєлдєх чадвар суларна. Нэгж бараа бvтээгдэхvvнийг vйлдвэрлэх зардал гэж ярьдаг даа. Тєгрєгийн ханш чангарах тутам манай vндэсний vйлдвэрvvдийн нэгж бvтээгдэхvvн vйлдвэрлэх зардал гадны vйлдвэрvvдийнхээс давна. Єндєр зардлаар бvтээсэн барааг єндєр vнэтэй зарж таарна. Хэрвээ манайд vйлдвэрлэгдэг барааг хятадаас юм уу, єєр хаанаас ч юм оруулж ирээд хямд vнээр зарвал vндэсний vйлдвэр нурж унах аюултай.

Аль болох гадаадаас бараа, бvтээгдэхvvн зєєхєє багасгаж, жижиг дунд vйлдвэрлэл хєгжvvлэхээр зорьж байгаа єнєє цагт тєгрєгийн ханш чангарвал бойжиж ядаж байгаа хэдэн vйлдвэрийг татаж унагана гэсэн vг. Тєгрєгийн ханш чангарснаас vvдэж, бизнесменvvд бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэснээс импортлохыг илvvд vзэх юм бол эдийн засаг маань гаднаас улам хараат болно. Тєгрєгийн ханшийн чангарахын гарз, олзын тухайд ийм байна.

Тэгэхээр ам.долларын ханшийг хэтэрхий єндєр биш, бас бага биш тєвшинд барих хэрэгтэй болж байгаа биз. Монголбанк ч тогтвортой нэг тєвшинд барих оролдлогыг дуудлага худалдаагаараа дамжуулж хэрэгжvvлж байх шиг. Эдийн засгийн хямралын vед Тєв банк арилжааны банкуудад ам.доллар худалдаж, зах зээлд хомсдохоос сэргийлж байсан. Харин одоо арилжааны банкуудаас ам.доллар худалдаж авч, зах зээлээс илvvдлийг нь хамж байна. Хамгийн сvvлийн дуудлага худалдаагаараа 14.3 сая ам.долларыг банкуудаас худалдаж авлаа. Тєв банк хэдийгээр дуудлага худалдаагаараа ам.долларын ханшийг тогтворжуулахыг хичээж байгаа ч тусыг эс олж байх шиг. Учир нь ам.долларын ханш долоо хоногт 40-50 тєгрєгєєр хэлбэлзэж байна.

Т.Энхбат


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих