2012 ондоо багтаж 2.2 сая хүн хувь, хишгээ хүртэнэ

“Хүний хөгжил сан”-гаас хувь хишиг хүтээх тухай тогтоолын төсөлд ахмадууд, оюутнууд гэх мэт 600.0 гаруй иргэний хишиг хувь хүртэх боломж тодорхой байна. Гэтэл үлдэж байгаа 2.2 сая иргэний асуудлыг яах вэ, Засгийн газар энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулахад, Сангийн сайд С.Баярцогт “Хүний хөгжил сангийн хуулиар бол нийт 600.0 иргэнд 1.5 сая төгрөг бэлнээр очиж байгаа. Эдгээр нь дөрвөн төрлөөр буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, орон сууцанд хамаарч байгаа 30.0 иргэнд хуваарилахаар шийдвэрлээд байгаа. Үлдсэн иргэдэд 1.0 төгрөгийг нэрлэсэн үнээрээ 1.0 төгрөгийн үнэтэй хувьцаа авах уу, 2012 ондоо багтаад бэлнээр нь авах уу гэдэг сонголтыг үлдээж байгаа юм. Энэ асуудлыг 2012 оны зургаан сараас өмнө шийдэхээр төлөвлөөд байгаа” гэж хариуллаа.


URL:

Сэтгэгдэл бичих