Барьцгүй нөхдийн балаг үргэлжилсээр…

10042
Гадаа дулаараад нэг л тайван болчихлоо. Гэвч халуунд харшилдаг, хууч өвчин нь хөдөлдөг хүмүүс цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл цаг агаарын байдлаас болоод буруу зөрүү ярьж, мэдэн будлигчид нэмэгддэг гэсэн үг л дээ. Тэдний нэг бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь үгүйсгэдэг. Олны анхаарал л татаж байвал мэргэжлийн эрх үүргээ умартан үйлчлүүлэгчээ яллаж, залилж, итгэсэн нэгнийхээ нуруунд хутга зоохоос ч буцахгүй нэгэн юм. Ийм хүн нийгэмд олон байвал хор уршиг ихтэй. Гэтэл хууч нь хөдөлсөн хүмүүс нэмэгдсээр л байна.
Жишээ нь, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир гэх нөхөр байна. Тэрээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын ээжийг лянхуа хөлтэй /хятадын эмэгтэйчүүд ийм хөлтэй байсан/ хятад эмэгтэй байсан. Гамингийн цэргүүдтэй холбоотой мэтээр ярьсан билээ. Гэвч үүнийгээ нэг их удалгүй залруулж, би захиалгаар худлаа ярьсан гэдгээ тайлбарлаж, олны өмнө хэнэг ч үгүй уучлалт гуйж харагдсан. Ер нь түүнд захиалга өгвөл хэнийг ч хятад угсаатан гэж зарлахад бэлэн нэгэн гэдгээ нотолсон хэрэг л дээ. Тэгсэн энэ үл бүтэх нөхөр Ш.Түвдэнбалжир, өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой нэгэн болж таарлаа. Учрыг сийрүүлбэл, Ш.Түвдэнбалжир нь хэсэг хүмүүстэй нэгдэж, Г.Батбаярыг өмгөөлж, хэвлэлийн хурал хийж байсан байх юм. Бүр Г.Батбаярын төлөө “хоолойгоо хэрчихэд ч бэлэн” гэж мэдэгдсэн байна.
Шалтгаан нь сэтгүүлч М өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой, үйлчлүүлэгчээ залилан мэхэлж, улмаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан ёс зүйн алдаа дутагдалтай нэгэн гэж бичсэний төлөө ийнхүү хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийг айдас түгшүүрт автуулсан, өдөөн турхирсан мэдээлэл хийсэн байна. Ш.Түвдэнбалжир бол чадах л хүн. Нэр дэвшигчийг үндэс угсаагаар нь доромжилчхоод хэнэг ч үгүй энэ бол уянгын халил байсан гээд тайлбарлаж зогсдог хүн, олон нийтийн өдөөн турхирч, айдаст автуулах ажлыг ядах юмгүй хийнэ биз. Гэвч үүнийг захиалж, ийм зүйл яриулж байгаа өмгөөлөгч хүн байна гэхээр бүр ч эмзэглэмээр. Уг нь өмгөөлөгч хүн эрх нь зөрчигдсөн нэгэнд тусалж, эрх зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөх, хамгаалах үүрэгтэй баймаар. Гэтэл Г.Батбаярт тийм хүсэл, тийм чадамж ч алга. Тэр өөрийн нэр хүндээ л өсгөж байвал хэнийг ч яллаж, хэний ч хоолойг хэрчүүлэхэд бэлэн нэгэн аж. Ийм л хүмүүс цөөн байгаасай. Тэд л олон нийтийг төөрөгдүүлж, ашиг хонжоо олж байна.

URL:

Сэтгэгдэл бичих