“Хүннү ресурс” Монголын баялгийг хууль бусаар Хонконгийн хөнгийн бирж дээр худалджээ
“Хүннү ресурс” компаний гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж “Говь хурах” ХХК-д “Бид Монголын талтай хамтарснаар танай уурхайн нүүрсийг илүү ихээр олборлож экспортлох боломж бүрдэнэ” гэсэн санал тавьж “Говь хурах” ХХК-ий “Үнст худаг” дахь хүрэн нүүрсний олборлолт, ашиглалтыг хамтран эзэмших гэрээ байгуулжээ. Үүний дараа “Говь хурах” ХХК-д мэдэгдэлгүйгээр “Хүннү ресурс” компани нь “Хүннү коул Лимитед” компанитай хамтарч “Үнст худаг”-ийн хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийж дараа нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр худалдсанаар уг ордын 12 хувийг Тайландын “Банпу” компани 493 сая ам.доллараар худалдаж аваад байгаа ажээ. Үүнийг “Говь хурах” ХХК хууль бус гэж үзээд “Хүннү ресурс” компанийг Арбитын шүүхэд өгөөд байгаа юм. Дашрамд дуулгахад хөрөнгийн биржээр зарагдаж байгаа ордын баталгаат нүүрсний нөөц 676 сая тонн аж. Үүнээс гадна төмрийн нөөц илэрч буй юм байна.
Б.Сандагдорж
URL: