Авлига авсан гаалийн байцаагч нарт ял оноолоо

149680028659375c1e236edГааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж өчигдөр эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүхээс:
1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,

2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/

3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/

4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/

5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/ 6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/

7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/

8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ 6 хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/ 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/ 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

О.Сайхан

http://www.zaluu.com/read/13c59220a


URL:

Сэтгэгдэл бичих