Лондонд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэрийг зарлав

64o6b00ddcq4vbnir41hjrcpfb_bЛондоны цагдаа зургадугаар сарын 3-нд халдлага үйлдсэн гурван этгээдийн хоёрынх нь нэрийг зарлав. Скотланд-Ярдаас мэдэгдэж буйгаар, Британийн нислэлийн баруун хэсгийн Баркинг дүүрэгт амьдардаг 27 настай Хурам Шазад Батт, 30 настай Рашид Редуан нар халдлага үйлдсэнийг тогтоогоод байна. Гурав дахь этгээдийн нэрийг хараахан зарлаагүй байна. Цагдаа нар гурван алан хядагчийг буудаж устгасан юм.

Хурам Батт Пакистанаас гаралтай, Британийн паспорттой нэгэн аж. Редуан ямар гаралтай нь одоохондоо тодорхойгүй байна. Тэрээр өөрийгөө марокко, ливи гаралтай хэмээн нэрлэж байсан бөгөөд янз бүрийн нэр, төрсөн огноо ашиглаж байжээ. Батт түргэн хоолны ресторануудын сүлжээг удирддаг Auriga компанид ажиллаж байжээ.

Тэрээр 2016 оны аравдугаар сар хүртэл Лондоны үйлчлүүлэгчдийг дэмжих албанд зургаан сар дадлага хийж байсан аж. Хурам Шазад Батт нь Британийн цагдаа, МИ-5 тусгай албадын хараанд өртсөн нэгэн. Тэрээр лалын хэт даврах үзлээ ил гарган сурталчилж, Лондоны нэгэн цэцэрлэгт “Исламын улс” бүлгийн тугийг барьж бичлэг хийн цацаад байсан юм. Батт энэ халдлагыг төлөвлөж байсан тухай мэдээллийг тусгай албад аваагүй байжээ. Харин Рашид Редуан тусгай албадын хараанд өртөж байгаагүй аж.

Халдлага үйлдсэн гурван этгээд амиа золиослогчийн хуурамч бүс зүүсэн байв. Нэг алан хядагчийн биед тэсрэх бөмбөг бэхэлсэн байгаа зураг тархсан ч энэ нь хуурамч тэсрэх бодис байсныг цагдаагийн газраас мэдэгдлээ. Өнгөрсөн хагас сайны орой нэг автомашин Лондоны гүүрэн дээр хүмүүсийг дайрч, дараа нь тэр автомашинаас гарч ирсэн гурван этгээд хутгаар зэвсэглэн хүмүүс рүү дайрсан юм. Тэд Боро-маркет зар руу халдсаныхаа дараа цагдаа нарт алуулжээ. Халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 48 хүн шархдаж гэмтсэн байна. Хүнд шархадсан 18 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Энэ халдлагад 11 хүнийг сэжиглэн баривчилсан ч удалгүй суллажээ.

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих