Энэ өдрийн зурхай /2017.06.07/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 13. Буд гараг.  Хонгорцог одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал: 
Шороо

Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэл санааны хэт ачааллаас болж өвчинд өртөмтгий байна. Цөс ходоод өвдөж магадгүй. Хэрвээ та өнгөрсан сард дархлаагаа сайжруулж чадсан бол удаан өвдөхгүй. Утсан болон өөх тостой хоолноос татгалз. Гэдэсний үйл ажиллагаа, буруу хооллолт нь судасны бөглөрөл, бодисын солилцоо алдагдах зэрэг таагүй явдлуудад хүргэнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Төрөлхийн харилцан буулт хийх, дипломат зан, гоо сайхан үзэмжтэй байдал илрэх өдөр. Олонхи үхрүүд бусдын харц өөр дээрээ тусч байгааг мэдэрч хамт олныхоо дэмжлэгийг хүлээж удирдлагадаа сайшаагдана. Хувь заяаны бэлэг, саналыг хүлээн ав. Та алдахгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хөрөнгө мөнгөний асуудал дээр гайхамшигтай амжилт, томоохон азгүйтэл ээлжилнэ. Шүүхийн байгууллагатай орооцолдохоос зайлсхий. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Таны дур булаам байдал хүмүүсийг өөртөө татаж, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэхэд тустай. Өнөөдөр тэвчээртэй байх шаардлагатай. Бүрхэг байдлаар ажилдаа хандаж болохгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та сайн сэтгэл зүйч мэт байж чадна. Найз нөхөддөө зарим асуудлыг нь шийдэхэд тусалж, хүнд мөхцөл байдлаас гарах гарц олж өг. Илтгэгчийн бус сонсогчийн үүрэг гүйцэтгэвэл тохиромжтой. Ихэнх хүмүүсийг түр зуурын адал явдал сонирхоно. Үүнээсээ болж та хайр дурлалын явдал, гэрийн ажил хоёрт сонголт хийх хэрэгтэй болно Харин хайр дурлалын харилцаандаа уур хилэн, хардалт гарч магадгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрэгтэйчүүд өөрийн хайртын дотоод чанарыг таньснаар хийсэн сонголтондоо итгэлтэй болж, түүнд үнэтэй бэлэг барихад бэлэн байна. Чанар сайтай зүйлд мөнгө хайрладаггүй хүн юм байна. Та чанаргүй зүйл худалдан аваад байхаар тийм ядуу биш гэж өөрийгөө үзнэ. Хайртай хүүхнээ бэлэг, магтаалын үгсээр булах болно. Халуун хайр, жинхэнэ эр хүний алхамууд нь түүнийг хуримтлагдсан гомдлуудаа мартахад хүргэнэ.


ОХИН (8/23-9/22)

Од гарагийн байдал таныг эрхэлж буй ажлыг хэд хэдэн удаа үймүүлж болзошгүй. Өөрийнхөө үнэн зөв гэдэгт эргэлзэхэд хүрнэ. Замаасаа бүү хазай. Зөвхөн арга барилаа өөрчилж болно. Ойр дотныхоо хүмүүсийн ёс бус үйлдлийг та шүүн хэлэлцэнэ. Муу санаат хүмүүсийн явуулгаар таны нэр төр унах магадлалтай. Цусны өвчин, бие бадайрах зэрэг өвчний шинж илэрнэ. Шинэ хүмүүстэй танилцахаа зайлсхийж, найз нөхөдтэйгөө харьцахдаа биеэ барь.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр таны өсөн дэвжих нь нэр алдар, түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай ажил хэргийн гэрээ байгуулахаас хамаарна. Эмэгтэйчүүдийн дур татам байдал нэмэгдсэнээр өөртөө хүмүүсийг татна. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Дотно харилцаа, романтик уулзалт чь сөрөг байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол сексийн харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудлыг үүсгэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сурч боловсрох, мэдээлэл авах, аялах, бүтээлч ажлын үе эхэлж байна. Гадаадад явж мэднэ. Та анхаарлын төвд байна. Энэ нь зөвхөн алдарт хүмүүст хамаатай бус. Орчин тойрныхоо амьдралд сайнаар нөлөөлөхийн тулд чадах бүхнээ хийгтүн. Та хүмүүстэй харилцан хүндэттэх үүднээс хамтран ажиллах тохиолдолд бие хүний хувьд өсч хөгжинө.


НУМ (11/22-12/21)

Маш шаргуу хөдөлмөрлөж, ажил хэрэгт умбах бололтой. Таны сонирхолыг зөвхөн үр дүн татахгүй. Өөрийгөө өндөр ангилалын мэргэжилтэн гэдгээ харуул. Та бусдад хэрэгцээтэй нэр хүндтэй хувь хүн байх болно. Аливаа хамтын ажиллагаа бүрийг үр ашигтай, мартагдашгүй болгохыг хичээ.


МАТАР (12/22-1/19)

Тааламжтай өдөр. Таны эрч хүч, хүсэл тачаал буцалж байна. Ертөнцийг эргүүлэх том зорилго л өмнөө тавиагүй бол эрчүүдийг азын тэнгэр ивээнэ Гэхдээ хүч чадал хязгаартай тул илүү зүйлд бүү санаарх. Эмэгтэйчүүд хэт чармайлтаасаа болж хувийн амьдралдаа хүндрэл үүсгэнэ. Хүлээцтэй, итгэл найдвартай байвал хардалт, тунирхалгүйгээр асуудлыг зохицуулж болно. Эрүүл мэнддээ анхаар.


ХУМХ (1/20-2/18)

Материаллаг байдал тийм ч тогтвортой бус. Энэ нь зарим нэгний ажил хэрэгт хүндрэл гарч саатсантай холбоотой. Нөгөө нэгэнд нь томоохон эд зүйлс худалдан авсантай холбоотой. Ямар ч байсан зарлага орлогоо давна. Бүтэлтүйтэлд бүү санаа зов. Бүү хэмнэ харин төсвөө нэмэгдүүлэх шинэ боломжийг хай.


ЗАГАС (2/19-3/20)

Та дутагдаж байсан бүхнээ олж авч чадна. Хувь тавилан танд хувийн болон гэр бүлийн харилцаанд ээлжилт туршилтыг илгээж байна. Болгоомжгүй үг яриа, сөрөг сэтгэл хөдлөл нь ажлыг ноцтой хүндрүүлж, хөршүүдтэйгээ болон ажлын хамтрагчидтайгаа найрсаг харилцаагаа таслахад хүргэнэ. Ихэнх нь олон таатай саналууд хүлээн авна. Эдгээрээс нэгийг нь хүлээн ав. Яаруу сандруу бодлогогүй байдлаараа ажил хэргээ бүү нураа.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих