Ипотекийн зээлийн 50.5 тэрбум төгрөгийг банкуудад олгожээ
Засгийн газар болон Монголбанк энэ оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.
Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон байна. Мөн Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгожээ.
URL: