“Одод” компанийн захирал н.Оюунбилэг эрх мэдлээ ашиглаж иргэний газрыг нь булаалаа
Иргэд мөнгөгүй, танилгүй л бол амьдархад хатуу хорвоо болждээ.
МУ-ын үндсэн хуулийн 1.6.1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
Төрийн тусгай хамгаалалттай газарт компани барилга барьж үйлчилгээ явуулах нь зүйтэй юу? Иргэн байгаль орчноо хамгаалж,шашин соёлоо сахин аж төрөх нь зүйтэй юу гэдэг асуулт энэ үеэр хамгийн түрүүнд төрж байлаа. Даяаршил цаг үедээ нийцсэн байгууламж барьж олон нийтийн зугаа цэнгэлийн бүс болгох санаачлага тун таатай санагдавч төрөөс энэ хэсэг газрыг тусгай хамгаалалтад авсан хэсэг болохоор бас хир халдаамааргүй ч юм шиг. Гэвч Зайсангын тусгай хамгаалалттай энэ хэсэгт үйлчилгээний цогцолбор байшин барих зөвшөөрөл авсан “хоншоортой” эрхэм хэн байна гээд ажтал үнэхээрийн хүчтэй нэгэн бололтой. Тус газрын буйдхан хэсэгт ганц бор гэртэйгээ 9 жил амьдарсан иргэн Т гэгч ШШГүйцэтгэх ажиллагаа болон хууль цагдаагийнхны өмнө хүчин мөхөсдөж компанийн захирал О гэгчээс 2 хоног хугацаа олгохыг гуйхаар залгатал урдаас нь хэнэг ч үгүй “Өөрт чинь л дэмий юм болох байх ” гэж хээвнэг хариулан утас таслав. Газрын маргаан хаа сайгүй болсон энэ цагт тэртэй тэргүй л Шүүх, цагдаагаар далайлгахад иргэн яаж тэмцээд нэмэргүй болсон болохоор энэ үйл явдалыг цэнзургүй бичье гэж бодсон ч 2 чихний дэргэд иргэнийг утсаараа сүрдүүлж, Монгол гэрийг ёсоор нь биш зүй бусаар нурааж ачиж одсон болохоор энгийн иргэнээ энд өмөөрөв. Эцэст нь нэг асуултыг эрх мэдэлтнүүдээс асуухад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хувийн компанийн ажилчид явуулдаг болсон цаг уу? Монголыг төр биш компани удирддаг болсон юм уу?
https://www.facebook.com/tushig.r/videos/vb.100007072621438/1950266521885750/?type=2&theater
URL: