Хөгжөөн дэмжигч эр шүүгчид уурлаад буудан хороожээ
Венесуэлын Сан-Рафаэль-де-Кордеро хотод мини хөлбөмбөгийн тэмцээнийг шүүдэг шүүгч эрийг зэрлэгээр хороожээ. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар шүүгч эрийн шүүж байсан тоглолтыг үзэж суусан нэгэн хөгжөөн дэмжигч 42 настай Тимолеон Кастильогийн толгой руу гар буугаар гурван удаа бууджээ. Шүүгч эр эмнэлэгт хүргэгдээд нас барсан аж.
Алуурчин эр хэргийн газраас зугтаж амжсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа юм. Алуурчин хөгжөөн дэмжигч өөрийнх нь дэмждэг багийн нэг тоглогчийг шүүгч талбайгаас хөөсөнд бухимдаад эхлээд түүнтэй хэрэлдэж эхэлсэн бол удалгүй тэсгэл алдан талбай дээр гүйн гарч ирээд шүүгч эр рүү ойрын зайнаас буудаж эхэлсэн байна.
URL: