Гурван удаа ихэр төрүүлж 6 охины ээж болжээ

1m80e888tcgpk08cirbq8odih3Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэргий Г.Мөнхзул  өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж 2 ихэр охин төрүүлжээ. Тэрээр 3 дахь удаагаа 2 ихэр охин төрүүлж 6 охины ээж болж байгаа нь энэ аж. Ихрүүдийн ээж Г.Мөнхзул нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар ажилладаг юм.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа  Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэр бүлийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж бяцхан нярай нарт  “Ихэр хүүхдийн тэрэг” бэлэглэлээ.

Мөн Шилүүстэй сумын аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, сумын Засаг дарга   Д.Алтанжаргал нар тэдний гэр бүлд баяр хүргэж гарын бэлэг гардуулсан байна.

Эх сурвалж: 24 tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих