Төрийн албан хаагчдын хүнд суртлаас болоод хууль “цаасан дээр” л үлдэж байна

“Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хууль гээчийг УИХ энэ оны 6 сард баталжээ. 8 сарын 4 нд төрийн төв хэвлэлд гарснаар 8 сарын 14 нөөс хүчин төгөлдөр мөрдөх учиртай. Гэвч  энэ хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй байна. Шалтгаан нь засгийн газрын харъяа байгууллагууд ажлаа хийхгүй байгаа юм.

Энэ хуулийг хэрэгжүүлэгч нь Татварын Ерөнхий газар. Хууль ёсоор бол агаар бохирдуулсан эх үүсвэрүүдээс төлбөр авах ёстой. Харин өнөөдөр энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломж татварынханд алга.  Хүнд сурталын аппарат болсон яамдууд нь хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах журам, тогтоолуудыг нь боловсруулж өгөхгүй байгаа юм байна.  Энэ тухай ТЕГ-ын байцаагч Д.Шатар ярьж байсан. Хуулийг хэрэгжүүлээд 30 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт оруулах үүрэг хүлээсэн татварынхан яахаа мэдэхгүй л харж сууна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга Ц.Банзрагч бид энэ хуулийг санаачилсан нь их юм гэсэн утгатай үг хэлээд сууж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд ашиглах журам, тогтоолыг нь он гаргаад хийж өгнө гэж байлаа.

“Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хууль  цаасан дээр батлагдсан.  Одоогийн байдлаар хэрэгжиж эхлээгүй байна.

Он дуустал л лав хэрэгжихгүй байж мэдэхээр байгаа юм.  Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа тогтоол журмуудыг баталж өгөх ёстой яамдууд нь он гартал ажлаа хийхгүй нь ээ.   УИХ-аас батлагдсан хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчдын ажлаа хийхийг хүлээх нь хэр шударга бэ?

Ж.Батхишиг


URL:

Сэтгэгдэл бичих