Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолох хар машин шалгатанд тэнцсэнгүй гэж мэдэгдэв

18983189_1499995076730528_2012847375_nӨнөөдөр нийгмийн байгууллагууд болон “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар хамтран сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолохыг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ.

Уг хурлаар энэ сарын 26-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар бус гар аргаар тоолох нь шударга, хар машиныг 341 хувилбараар туршиж үзэхэд тэнцээгүй гэж үзлээ. Учир нь гурван нэр дэвшигчийн гурвуулангийнх нь өмнөх дугаарыг дугуйлчихаад байхад саналын хуудсыг хүчинтэйд тооцсон аж. Энэ мэт алдаанаас болж иргэд хар машинд итгэх итгэлгүй болж байна хэмээн тэд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Тэрбум орчим сонгогчтой Энэтхэг улс саналын хуудсыг гар аргаар тоолж болоод байхад манай улс гар аргаар тоолох бүрэн боломжтой гэв.

Сэтгүүлч Ч.Зэвэг

URL:

Сэтгэгдэл бичих