ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДАРАМТ ШАХАЛТААС БОЛЖ ДАХИН ХИЧЭЭЛ ХАЯЛТ ЗАРЛАВ
Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан. Энэ үеэр тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг “Өнөөдөр ахлах, дунд ангийн шилдэг сурагчид хичээл хаялт зарлалаа. Шалтгаан нь багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Хүүхдүүдээ харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилсон. Хүүхдүүдийг сүрдүүлсэн. Бид жилийн өмнөөс сургуулийн захиргаанд шаардлага хүсэлт илэрхийлсэн боловч тэр бүгдийг биелүүлээгүй. Тухайлбал сурагчид сургуулийнхаа мэдээлэл зүйн багшийг чадваржуулах хүсэлтийг тавьсан. Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна. Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээн ярьж байсан билээ.
Тэгвэл сурагчдын хичээл хаялт өнөөг хэр нь үр дүнд хүрэлгүй, ийнхүү дахин хичээл хаялт зарлахад хүрчээ.
URL: