УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ЧАНГАЛАХ САНАЛЫГ З.АЛТАЙД ДАЙВ
Сураг нь алдарсан, сонгуулийн үеэр л нэр нь дуулддаг намууд өчигдөр амь оров. Тэднийг МАХН, МҮАН-ынхан “уриалжээ”. БНН, МЛН болон “Эх оронтусгаар тогтнол-шударга ёс” үндэсний хөдөлгөөний ги шүүн байгууллагууд хамтраад Сонгуулийн тухай хуулийн төсөлд өгөх саналаа боловсруулсан байна. Үүнийг нь УИХ-д дамжуулах хүнээр бие даагч гишүүн З.Алтайг сонгосон аж. Өчигдөр тэдний төлөөлөл Сонгуулийн хуулийн төсөлд өгөхөөр бэлтгэсэн саналаа эрхэм гишүүнд гардуулав. Сонгуулийн хуулийг нэ лээд чангалах саналууд оруул жээ. Улсыг бүхэлд нь нэг тойрог болгох ёстой гэж үзсэн байна.
Мөн УИХ-ын ги шүүнээс бусад улс төрийн аливаа албан тушаалтан УИХын гишүүнд нэр дэвшвэл энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн са нал хураах өдрийг дуусах хүр тэл үүрэгт албан тушаалаасаа түр түдгэлзэнэ гэсэн байна. Үүнд нь Ерөнхий сайд, сайдууд хамаарч буй юм. Ерөнхий сайд сонгуульд нэр дэвшвэл танхимыг хамгийн ахмад сайд, сайдыг дэд сайд нь орлох аж. УИХ-ын одоогийн гишүүдийн 50-иас дээш хувь нь нэр дэвшвэл Парламентын үйл ажиллагааг зогсоох гэнэ. Мөн сонгуультай холбоо той аливаа маргаан гарвал Дагнасан сонгуулийн шүүх байгуулж шийдэх нь зөв гэж үзсэн байна. Уг шүүхийг Дээд шүүхийн саналыг үндэслэн УИХ байгуулах аж.Тэгээд аливаа маргааныг дөрвөн жилийн турш заргалдан ший дүүлж болох гэнэ. Мөн сонгуулийн бүх шатны бай гууллагын гишүүдийн гуравны нэг нь УИХ-д суудалтай намуудаас, гуравны нэг нь УИХ-д суудалгүй намуудаас, гуравны нэг нь иргэний нийгмийн байгууллагуудаас тус тус бүрдэнэ хэмээн өөрчлөхийг хүсчээ. Иргэн хууль зөрчвөл баривчлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмж торгох, төрийн албан хаагчийг бол бүх насаар нь уг албанд ажиллах эрхгүй болгох гэх мэтээр хатуу хариуцлага тооцох заалтыг оруул гэжээ. З.Алтай гишүүн тэдний саналыг хүлээн авч, холбогдох Ажлын хэсэг, Байнгын хороонд уламжлахаа мэдэгдэв.
URL: