Онгоц нислэгийн зурвасаас гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” агаарын хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд туршилтийн нислэг үйлдэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан болно. Агаарын хөлөгт зорчигч байгаагүй бөгөөд ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт туршилтын нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байсан. Онгоц зурвасаас гарах үед хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор Зам, тээвэр хөгжлийн яамны Осол, зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байна гэж Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба-с мэдээллээ.
URL: