Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэх шалтгаанаар сайд нь огцорч. хүүхдийн эрхийг хамгаалсан долоо хоног

tgretehyttУлсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.

1433042316556a7d8c2e7a3

1. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Монгол хүүхдүүд” арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулсан юм. Уг баярын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтангууд оролцож хүүхдүүдэд инээд хөөр баяр баяслыг нь хуваалцсан юм.

Мөн энэ жил Монгол Улсын Засгийн газар “Хүүхдийн эрхийг хамгаалах хууль”-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцолсон юм.

193591-30092016-1475209870-2056137773-erdenebat1j

2. Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.

Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.

Мөн энэ үеэр талууд “Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай”, “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай”, “Эрчим хүчний яам хооронд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байгаа аж.

3. УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, 64.3 хувийн саналаар огцрууллаа.

Тавдугаар сарын 31-нд болсон УИХ-ын чуулганы үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалтыг тавдугаар сарын 25-ны өдөр орон даяар зохион байгуулсан. Гэвч шалгалтын битүүмжилсэн материалыг задруулсан учир тухайн шалгалтыг хүчингүйд тооцож, тавдугаар сарын 30-ны өдөр дахин зохион байгуулсан. Улсын шалгалтын материал урьдчилан задарсны улмаас дахин авсан анхны тохиолдол энэ болов.

Шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн системд байршуулан, зөвхөн нууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, сургууль дээрээ улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулдаг байна. Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж, сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж, олон нийтийн цахим хэрэгслээр тараасныг баримтаар нотолсон байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд эрх үүргийнхээ хүрээнд үүссэн асуудалд бодитоор хандаж, салбарын сайдад нь хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах саналыг намынхаа бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ингэснээр БСШУС-ын сайдыг огцруулах асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, олонхын саналаар сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

20170406161937-1236-600x338

4. УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Лхагва гаригт хэлэлцлээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “хос тэжээлт автомашин”, “шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин”, “цахилгаан тэжээлт автомашин”-д хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдсэн. Онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинуудад хуулийн дагуу 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь ялангуяа манай улсад хамгийн их эрэлттэй байгаа хос тэжээлт буюу “Приус” автомашины хэрэглэгч, борлуулагчийн нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ихээр ирүүлж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслүүдийг боловсруулаад байгаа юм. Энэ хугацаанд татвараа төлсөн ААНэгжид татварыг нь буцаан олгохоор болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих