ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 500 ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛАВ
Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 500 хүүхдийг баярлуулжээ. Тодруулбал, өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” домгоос сэдэвлэсэн дуурийг тоглосон байна. Энэ үеэр тэрбээр зорилтот бүлгийн 500 хүүхдэд гарын бэлэг гардуулжээ.
Энэүү үйл ажиллагааг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан байна.
URL: