Ж.Батсуурь огцорлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар огцрууллаа. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн Засгийн газраас БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг өргөн барьсан юм.
Санал хураалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд “Хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагч нарт хатуу хандана” гэдгээ мэдэгдлээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: