СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2017 оны оны 6 сарын 12-ны өдрөөс өмнө шалгасан байвал зохино.
Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
URL: