Ц.НЯМДОРЖ: ТОЛГОЙГОО ТАСДУУЛАХ ЁСТОЙ 200 ХҮНД Х.БАТТУЛГА Ч БАГТАХ Л ЁСТОЙ

olloo_mn_1496195120_nyamdorj9Уржигдар буюу тавдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувь эзэмшдэг “С1” телевиз болон зарим телевизээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихгүй байгаа мэтээр ойлгогдох сөрөг нэвтрүүлэг хийж, олон нийтэд тараасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа.

-Өчигдөр /Уржигдар/ зарим телевизээр цацагдсан тэрхүү нэвтрүүлгийн талаар та ямар тайлбар хийх вэ?

-Х.Баттулгын байнга л хийж байдаг ажлын нэг шүү дээ. 2017 оны хоёрдугаар сард Г.Уянга надаас миний мэддэг 25 жилийн улс төрийн түүхийн талаар ярилцлага авсан юм. Тэрхүү ярилцлагаас таслаад, монтаж хийгээд л цацна лээ. Надаас гадна Н .Энхбаяр, Д.Бямбасүрэн, Баабар ярьж байна лээ. Дээр нь тэр Ш.Гантулга ч гээч сонин юм ярьдаг нөхрийг яриулсан байна лээ. Бодвол хүн хүнээр нь яриулаад тасдсан нь тэр биз.

Өчигдөр цацагдсан нэвтрүүлгийн нэр нь “Улаан тарианы хүүхдүүд”. Цаад талд нь би юу ярьсан гэхээр 1990 оноос хойш Монголын улс төрд зонхилох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс 1950-аад оныхон буюу миний үеийнхэн байж таараад байгаа юм. Тэр утгaaр нь л ярьсан хэрэг л дээ.

Тэр улаан тариа гэдэг чинь хортой юм болоогүй. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга 250 хүний бүрэлдэхүүнтэй орос эмч нар авчирч, Монголын бүх нутгаар эрүүл мэндийн үзлэг хийлгээд, хүн амын 35 хувь нь суурь өвчтэй гэсэн дүгнэлт гарсан юм шүү дээ.

Тэгээд тэр халдварт өвчнөөс нь салгах гэж “улаан тариа” гээчийг хийлгэж байж. 1954 оны үед л дээ. Би чинь 1956 оны хүн. Тэгээд 1960 оны үеэс Монголын хүн амд тэсрэлттэй өсөлт явагдсан. 1918 онд Монголын хүн амыг тоолоход 650 мянга байсан. Одоо гурван сая гарчихсан байна. Тэгэхээр би тэр үеийг сайн талаас нь ярьсан. Харин өчигдөр сөрөг болгож үзүүлж байна лээ.

Өчигдрийн нэвтрүүлэг бол зөвхөн эхлэл. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад зөвхөн үнэмлэхээ авчхаад явж байгаа хүн ийм юм хийж байна. Энэ анх удаагийн үйлдэл нь ч биш. Өнгөрсөн жил ч гэсэн АН-ынхны талд Х.Баттулга баахан монтаж, эвлүүлэг хийж тараасан. Бидний тухай байтугай хамтран зүтгэгч Г.Батхүүгийнхээ талаар “Тангарагийн буг” гэдэг кино хийсэн хүн шүү дээ.

Тиймдээ ч цаашдаа сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх гэж байгаа, яаж хийхээр төлөвлөж байгаа нь өчигдрийн нэвтрүүлгээр харагдчих шиг болсон. Харин тэр тасдуулсан ярианы тухайд би Би М.Энхболд руу дайраагүй юм. Ю.Цэдэнбалаас эхлээд М.Энхболд хүртэл олон даргын нүүр үзсэн хүний хувьд дарга нарын тухай ярьсан байсан юм. Түүнээс нэг л хүний хэсгийг салгаж аваад хийсэн нь тэр. Тэр Ш.Гантулга гэдэг хүн чинь 200 хүнийг хороох тухай маш аймшигтай юм ярьж байна лээ. Үүнийг би Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын дотроо бодож байгаа бодол гэж ойлгосон.

Хоёрт энэ нэвтрүүлгээ нутаг нэгт Босоо Ганбаадаа зориулсан байна гэж ойлгогдохоор байсан. Түүнийг намнахын тулд намынх нь дарга Н.Энхбаярыг яриулаад л. Намын дарга ч гэж дээ. Тэр С.Ганбаатар нь өөрөө нэр дэвших гэж урьд орой нь МАХН-д элссэн санаатай юм байна лээ.

Социализмын үед З.Баттулга гэж тагнуул энэ тэрийн талаар бичдэг зохиолч байсан юм. Одоо дандаа монтаж хийж байдаг Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой боллоо. Өөрөө гарч ирээд ярьж чадахгүй. Тэгсэн хэр нь дандаа далдуур хооронд нь холбосон, эвлүүлэг хийгээд сууж байдаг…

-200 хүний толгойг тасална гэдэг үг олон нийтийг өдөөн турхирсан, үймээн самууны сэдэл төрүүлэх зорилготой гэж ойлгож болох уу. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Маш аюултай юм ярьж байна лээ. Тийм толгойгоо тасдуулах 200 хүн байдаг бол ялт ч үгүй Женко Х.Баттулга өөрөө орно шүү дээ. Өөрөө өөрийнхөө толгойг тасдах гэж байгаа юм уу хаашаа юм. Социализмын үед Баянгол зочид буудлаас Max комбинат хүртэл гуравхан том объект байсан юм. Баянгол, Талх чихэр, Max Импекс гэх. Тэр гурвууланг нь Х.Баттулга элдэв арга саам хийж явсаар өөрийн болгосон шүү дээ. Тийм хүн 200 хүнийхээ тоонд орохгүй байна гэж байхгүй биз дээ.

Энэ ардчилсан нийгэмд, хуультай улсад амьдарч байгаагийн хувьд эрүүл хүний боддог, хэлдэг үг биш шүү. Ер нь бол энэ их муухай өдөөн хатгалга л даа. Гэхдээ хууль тогтоомж Х.Баттулгад хэзээ ч хамаатай байгаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар ч бай, Ардчилсан нам ч бай самарсан хүмүүсийн гол нь Х.Баттулга. Миний мэдэхийн найман жил. Анх 2004 онд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намаас УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон.

Дараа нь Ардчилсан нам руу урваад тэр чигтээ бүтэн найман жил АН-ыг самарчихсан. Санаж байгаа бол 2012 оны нэгдүгээр сарын 3-нд АН засгаас гарсан. Тухайн үед Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Гэтэл Х.Баттулга нь Засгаас гарч мэдэгдэл хийх гээд байсан учраас Н.Алтанхуяг нь нэг хоногийн өмнө өрссөн санаатай юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын нэр дэвшигчийг сонгоорой гэх утга бүхий нэвтрүүлэг гаргасаар байгаа?

-Би чамд дахин хэлье. Х.Баттулга нь ч бай, С.Ганбаатар нь ч бай эд нарт тэр хуулийн тухай ойлголт байхгүй ээ. Хууль яриад нэмэргүй. Тэгэхээр энэ сонгууль дүрэмгүй, хар сонгууль болохоор харагдаж байна. ёс суртахууны хувьд, хэвлэл мэдээлэл ашиглахын хувьд ч маш хар сонгууль болохоор харагдаж байна. Хар сонгууль хийнэ гэж бодож байгаа болоод л өчигдөр тэр нэвтрүүлгийг тарааж байгаа байх. Ер нь хар нэвтрүүлэг тарааж, 200 хүний толгой тасдана гэж ярьж байгаа хүмүүстэй юу ярих юм бэ. Цаашид ч ийм хар нэвтрүүлгүүд цацагдахаар хийгдэж байгаа гэж сонссон.

Эх сурвалж: Өглөөний сонин
Б.Бат


URL:

Нэр: Заяазул Огноо: 31 May 2017

Женко хулгaйчийн барьсан темер зам хаа байна?! Бvxэл бvтэн улс vндэстэн байж зартай хулгайч аа сонгуульд дэвшvvлээд бхдаа яахавдэ?

Нэр: irgen Огноо: 31 May 2017

Х.Баттулга нь ч бай, С.Ганбаатар нь ч бай эд нарт тэр хуулийн тухай ойлголт байхгүй ээ. Хууль яриад нэмэргүй. Тэгэхээр энэ сонгууль дүрэмгүй, хар сонгууль болохоор харагдаж байна.

Нэр: Зочин Огноо: 31 May 2017

Хулгайч женко ер нь яаж яваад нэр дэвшсэн юм бэ?? Ямар ч мэдлэг боловсролгүй, ёс суртахуун, хүмүүжил байхгүй ийм хүн төрд хэрэггүй !!!

Нэр: Зочин Огноо: 31 May 2017

Женко гэж ямар балиар хүн бэ ер нь, Энэ цөөхөн Монголчуудаар ер нь яах гээд бгаа юм бэ,

Нэр: Hulan Огноо: 31 May 2017

Jenko odoo bolij uzmeer yum be ysn idej uuj hanadguie yum be iim bolowsrolguie huniig dewshuuleed bhdaa yahwdee.

Нэр: Hulan Огноо: 31 May 2017

iimerhuu bolowsrol muutai yumnuudiig ner dewshuulh yaadag bn oo

Нэр: zulaa Огноо: 31 May 2017

Хулгайч женко ер нь яаж яваад нэр дэвшсэн юм бэ?? Ямар ч мэдлэг боловсролгүй, ёс суртахуун, хүмүүжил байхгүй ийм хүн төрд хэрэггүй !!!

Сэтгэгдэл бичих