Засгийн газарт агсам тавьдаг гишүүн

Засгийн газрыг огцруулах тухай асуудал удаа дараа тавьдаг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр энэ удаад мөн Засгийн газрыг огцруулах тухай өргөх бичигт голлох үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс энэ талаар ажиглагчид янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Харин ангийнхан нь нөхөд “Манай Батбаяр ер нь их дуугүй, хотын дарга байхын л нэг ийм юм байсан юм. Гэтэл энэ Д.Зоригт гэж нэг учир мэдэхгүй нөхөр Дулааны цахилгаан станцын тендерийг хувийнх нь компанид өгөөгүй юм. Тэгээд л удаа дараа Засгийн газарт агсам тавиад байдаг байхгүй юу. Гишүүн болсон ганц боломжоо ашиглаад чимээгүй алга болох гэж байхад нь өгчихгүй. Одоо тэгээд УИХ-аас гаран гартлаа агсам тавих нь дээ” хэмээн тоглох шоглохыг завсарт ярих болжээ.

Б.Ням


URL:

Сэтгэгдэл бичих