Алдарт “Интер” баг Монголд
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Италийн Милан хот дахь “Интер” клубын төв байранд зочилж “Интер” клубын Ерөнхийлөгч Массима Мораттитай уулзан хүүхдүүдэд зориулсан “Интер кампус” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ярилцаж тохирсон билээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тохирох зорилгоор “Интер” клубын захирал Эрнесто Паолило тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр айлчлан ирэх гэж байна.
“Интер” клубээс хэрэгжүүлдэг “Интер кампус” бол даян дэлхийн хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломж нөхцөлийг олгох зорилготой хөтөлбөр бөгөөд одоогоор дэлхийн 24 оронд энэ төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс 25 дахь орон нь болох юм.
“Бид хөлбөмбөгөөр дамжуулж нийгмийн сайн сайхныг бүтээхэд оролцож байна. Ялангуяа дэлхийн өнцөг булан бүрт байгаа тоглох эрх нь хязгаарлагдсан, амьдралын боломж муутай хүүхдүүдэд талбай, бөмбөгөөр дамжуулан утга учиртай амьдрах хүслийг өгдөг” гэж “Интер кампус” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид ярьж байсан юм.
Ноен Эрнесто Паолило тэргүүтэй “Интер” клубын төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцан тохиролцох юм.
URL: