Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болов

olloo_mn_1496112934_1496106628592cc68483aa4Японы мэргэжлийн сумод хөл тавьсан монгол  бөхчүүдийн анхдагчдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болохоор болжээ. Тодруулбал Н.Цэвэгням 2015 онд зодог тайлж Оошима ояката нэрээр Томозүна дэвжээнд туслах оякатагаар ажиллах болсон билээ.

Харин Томозүна ояката зургаадугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах бөгөөд дэвжээг Кёкүтэнхо өвлөн авна. Сүмогийн холбооноос албан ёсоор зөвшөөрөл авсны дараа ирэх Зуны тэмцээний дараа Кёкүтэнхо дэвжээ удирдах ояката болох аж.
Кёкүтэнхо 11 дэх Томозүна ояката болох ба Монголчуудаас хамгийн анхны дэвжээний эзэн болж байна.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих