ТЭДНИЙ ХЭН НЬ ЖИНХЭНЭ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ВЭ

olloo_mn_1496111428_ivanka-trump-b-800Энэ асуултад Цагаан ордноос ямар нэг хариулт хэлж чадахгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн олон улсад хийсэн анхны айлчлал дээрх асуултын хариуг олоход туслах бизээ. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп анхны гадаад айлчлалдаа эхнэр Мелания, охин Иванка нарыгаа хамтад нь дагуулж явсан. Тогтсон ойлголтын дагуу Ерөнхийлөгчийн гэргий АНУ-ын тэргүүн хатагтай болох ёстой ч, өнөөгийн төрийн тэргүүний тухайд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иванка Трампын тухайд Ерөнхийлөгчийн анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Иванагаас төрсөн.  Түүний нөхөр нь эдүгээ Трампын хамгийн ойрын зөвлөх бөгөөд бүсгүй ч Цагаан ордонд эцгийнхээ зөвлөх гэсэн статустайгаар ажиллаж байгаа. Тэрбээр олон улсын төрийн тэргүүнүүдийг хүлээн авах, Засгийн газрын томоохон хэмжээний уулзалт, төрийн тусгай хүлээн авалтад оролцож, ялдам инээмсэглэн олны харцыг булаана. Гэтэл түүний хойд эх Трампын одоогийн эхнэр Мелания  тэдгээр уулзалтад үл оролцох бөгөөд бага хүү Барроны улирлын амралт хүртэл Нью-Йоркт амьдарч байгаа юм. Мелания сүүлийн хэд хоногт л Иванкагаас илүү олны анхаарлыг татсан хэрэг. Зөвхөн айлчлалын үеэр гэж хэлж болох билээ. Иймээс л АНУ-ын жинхэнэ тэргүүн хатагтай нь хэн юм бэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ойрхи Дорнод, Европын улс орнуудад долоо хоногийн хугацаатай айлчлал хийхдээ охин, эхнэрийнхээ аль алиныг нь дагуулан явсан юм. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Д.Трамп Израилд айлчилсан. Тус улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн хувийн хэрэглээний онгоц газардахад Израил улаан хивс дэвсэн ихэд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Гэвч, төрийн тэргүүний хувийн амьдрал олны анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Трамп онгоцноосоо бууж, улаан хивс дээгүүр алхаж явахдаа Меланиягийн гараас барих гэтэл гар руу нь тоомжиргүй алгадаж буй бичлэг цацагдсан.

Түүнээс хоёр хоногийн дараа Италид хийсэн айлчлалынх нь үеэр ч энэ явдал дахин давтагдсан юм. Үүнийг Вашингтончууд Меланияг даруухан, өөрийгөө илэрхийлэх хүчгүй, сул дорой эмэгтэй мэтээр ойлгож, “тэр нөхрөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хэзээ ч хүсч байгаагүй. Тиймдээ ч одоо аз жаргалгүй байгаагаа  нууж чадахгүй байна” гэх мэтээр ярьж хэлэлцэж байна. Бүр Трампизмын эсрэг  “Меланияг чөлөөл” гэсэн аян хүртэл хэрэгжиж эхэлжээ.  Аяныг санаачлагчид “Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол хоёр удаа нүдээ ирмэ” хэмээн Миланияд уриалж буй аж. Нэг талаар хууль ёсны тэргүүн хатагтайн амьдрал тун чиг өрөвдөлтэй.

Нөгөөтэйгүүр, Иванка Трамп гэх бүсгүй хэн нэгний зөвшөөрөлгүйгээр уулзалт хэлэлцүүлэггүй байсан ч, зууван танхимд дураараа орж гарах эрхтэй. Нэгэн удаа Д.Трамп түүний тухай ярихдаа “Хэрвээ тэр миний охин биш байсан бол түүнтэй болзох байлаа” гэж ярьж байсан удаатай. Одоо Иванка Цагаан ордонд “зөвлөх” гэх тодорхойгүй албан тушаал хашиж, баруун жигүүрт өөрийн гэсэн өрөөтэй, Засгийн газрын хуралдааны танхимын  урд талын эгнээний суудалд тухалж байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Германы канцлер Ангела Меркельтэй Цагаан ордонд уулзалт хийж байсан юм. Тухайн үед Трамп канцлертай гар барихгүй тас гүрийж, эвгүй байдалд оруулж байсан удаатай. Тэдний уулзалтад Иванка оролцсон. Харин дараа нь Ангела Меркель Берлинд зохион байгуулагдсан олон улсын эмэгтэйчүүдийн уулзалтад АНУ-аас Иванка Трампыг урьж оролцуулж байлаа. Өнгөрсөн долоо хоногт ч гэсэн Трампын Италид хийсэн айлчлалын үеэр Иванка Ромын пап Францистай нэг минут орчим гар барин ярилцаж, эелдэг инээмсэглэж байсан билээ. Энэ мэтээр яг өнөөдрийн байдалд Иванкагийн улс төр дэх байр суурь тасралтгүй өсч, жинхэнэ Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж яваа бол хууль ёсны тэргүүн хатагтай гэгдэх Мелания аз жаргалгүй гэрлэлтээ илчилж, өрөвдүүлж байх юм.

Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Нэр: USA Огноо: 30 May 2017

Teneg zonog ovgon ohinoo hardag genee yag tegj taarnaa baliar yum

Сэтгэгдэл бичих