АНУ тэргүүт эвслийн бөмбөгдөлтөөр хагас сарын дотор 110 гаруй энгийн номхон иргэд амиа алджээ

бөмбөг(2)Сирийн хэвлэлийн мэдээгээр, ”Хүний эрхийн байгууллагаас бүртгэснээр, 5-р сарын 15-наас хойш “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Сирид агаарын довтолгоо хийснээр 110 гаруй энгийн иргэдийн амийг хохироосон” гэжээ.

Сирийн мэдээлэх агентлагийн мэдээлснээр, “Энэ сарын 27-нд Олон улсын эвсэл Сирийн умард нутгийн Аль-Ракка хотоос өмнөх бүсэд иргэдийг зөөж байсан авто машиныг агаараас довтолж, 20 энгийн иргэн амиа алдаж, 7 нь шархаджээ.

Өмнөх өдөр нь Сирийн дорнод нутгийн Деир ез-Зор мужийн зүүн өмнөд бүсийн нэг хотод агаарын довтолгоо хийсний улмаас 35 энгийн иргэн нас барсан байна. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан бөгөөд хэдэн арван хүн шархадсан байна” гэжээ.

Их Британий нийслэл Лондон хотод төв байртай “Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага” “Олон улсын эвсэл 24-нд Аль-Ракка хотын баруун хэсэгт агаараас довтолсны улмаас наад зах нь 16 энгийн иргэн нас барсан” гэж мэдэгджээ.

Сирийн Шам FM радио мөн “5-нд олон улсын эвсэл Деир ез-Зор мужийн нэгэн хот руу агаараас довтолсны улмаас, 40 гаруй энгийн иргэн амиа алдсан” гэв.

Сирийн ГХЯ энэ сарын 27-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Аюулгүйн зөвлөлийн даргад захидал илгээн ”Олон улсын эвсэл Сири дэх хууль бус агаарын довтолгоогоо зогсоохыг шаардан, Олон улсын эвслийн агаарын довтолгоо Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байна” гэсэн бөгөөд энэ нь байдлыг улам хурцатгана гэж анхааруулжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих