“САЙХАНЫ САРЛАГ” АРГА ХЭМЖЭЭНД 5 СУМЫН 9 БАГ ӨРСӨЛДЖЭЭ

9583

“Сайханы сарлаг” сарлагийн баярыг манай аймаг жил бүр уламжлал болгон  зохион байгуулаад эдүгээ 6 жил болж байгаа ба байгаль цаг агаарын таатай нөхцөл, сарлагчдын идэвхитэй үйл ажиллагааны дүнд говийн сарлаг үхрийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Сарлагийн тоо 2015 онд 739, 2016 онд 835 сарлаг тоологдсон.

Буухиа тэмцээнд 5 сумын 9 баг оролцож, Багийн мэндчилгээ, танилцуулга, Сарлаг үхрээ тоноглож чимсэн байдал, сарлаг унагаж, хөөвөрлөн ногтлох, зангидсан ногтны чанар, үзэмж, хэмжээ, сарлаг бугуйлдаж, булгиулах зэрэг төрлүүдээр өрсөлдөж:

  • Ханхонгор сумын Н.Нямбат ахлагчтай Сарлагчин баг 1-р байр
  • Хүрмэн сумын Батжаргал ахлагчтай Сайхан баг 2-р байр
  • Баяндалай сумын Б.Чинзориг ахлагчтай Төхөм баг 3-р байр
  • Булган сумын Э.Бямбажав ахлагчтай Булган баг тусгай байрт шалгарчээ.

Сарлаг үхрийн мах, сүү, хөөвөр, хялгас бэлтгэх, боловсруулах уламжлалт арга ажиллагааг сайжруулах, цаашлаад уналга эдэлгээ, аялал жуулчлалд өргөнөөр ашиглах, хялгас хөөврийг томож, ээрч, сүлжиж ахуйн хэрэглээнд хэрэглэх арга ажиллагааг сэргээх, говийн сарлаг үхрийн генефондыг хамгаалах нь сарлагчид болон орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн хойшлуулж болшгүй асуудал болж байна.

9584


URL:

Сэтгэгдэл бичих