Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

5t85t7vlf5k2u7sejqfa5am9dvМалчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  Ойрын 2 хоногт ихэнх нутгаар өдөртөө хална.

2017 оны 05-р сарын 29-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 хэм  дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаас 05 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын  урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө  30-35 хэм бусад нутгаар  шөнөдөө  6-11 хэм өдөртөө 25-30 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 19-24 хэм бусад нутгаар  шөнөдөө 8-13 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 хэм  өдөртөө  21-26 хэм бусад нутгаар  шөнөдөө 6-11 хэм өдөртөө  25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12  метр. Шөнөдөө 5-7 хэм өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 хэм бусад нутгаар 11-16 хэм өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм өдөртөө 26-28 хэм дулааан байна.


2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,    6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-1-нд зарим газраар, 2-нд говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих