Хууль зөрчөөд байна, Содномцэрэн дарга аа

f45196391feb27d951633c718e96830b_1200Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар орчмын хугацаа үлдээд байна. Хууль ёсоор албан ёсны сурталчилгаа ирэх зургадугаар сарын 05-наас орон даяар эхлэх ёстой ч сошиал орчинд сурталчилгаа хэдийнэ эхлээд байгаа юм.

Нэр дэвшигчдийн сурталчилгааг хариуцаж буй багууд болон дэмжигч гишүүд өөр өөрсдийн твиттер хуудас, фэйсбүүкээр дамжуулан санал асуулга явуулах, мөн нэр дэвшигчдийн ар гэр, эхнэр хүүхэд рүү дайрсан, доромжилсон постыг ч чамгүй бичиж нийтэлж байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн чансаа тогтоосон элдэв төрлийн сурталчилгаа явуулах нь хуулиар хориотой ч энэ хууль хэрэгжихгүй байгааг эдгээр үйл явдал харуулж буй юм. Тэгвэл саяхнаас нийслэлийн айл өрхүүдээр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих вэ гэсэн утгатай санал асуулга явж эхэлжээ. Энэ талаар нэгэн иргэн өөрийн нүүр номондоо бичсэн байсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа эсэх болон нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж буйг асуусан санал асуулгын хуудсыг ч мөн оруулсан байлаа.

Улс төрийн намууд болон улстөрчид энэ мэтээр Сонгуулийн хуулиа зөрчсөөр байх уу, Содномцэрэн дарга аа. Өчнөөн тэрбум төгрөг сонгуульд зарцуулна хэмээн төсөвлүүлсэн атлаа энэ мэт хяналтын ажлаа хийгээч гэж хүсэх байна. Эс бөгөөс чаддаг нэгэнд нь суудлаа өгвөл ямар вэ. Аль ч нам гарсан албан тушаалаасаа салдаггүй эрхэм дарга та хуулиа мөрдүүлэх ажлаа хийвэл зүгээрсэн.

Б.Тогтох

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих