Шалгалтын материал задруулсан сургалтын менежерыг ажлаас нь чөлөөлжээ
ЕБС-ын улсын шалгалтын материалыг задруулсан сургалтын менежерыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн ахлах ангийн сургалтын менежер П.Өлзийхишиг төгсөх ангийн сурагчдаас авах математикийн хичээлийн шалгалтын хариуг шалгалт эхлэхээс цаг гаруйн өмнө даалгаврыг олон нийтийн сүлжээнд байрлуулж задалсан учир математикийн хичээлийн шалгалтын дүнг хүчингүйд тооцоод буй.
Тиймээс 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа 25-ны өдөр нууцлалын гэрээгээ зөрчиж, шалгалтын материал задруулсан П.Өлзийхишигтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас нь халсан байна.
URL: