Долоон хүнийг АТГ-т шалгуулахаар болжээ
Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал зөрчигдөж, авлига хээл хахууль авах асуудлыг ил болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, өчигдөр мэдээлэл хийв. Уг намын дарга Т.Оюунаа УИХ-ын гишүүн, Монгол Улсыын Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд Сү.Батболд, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, Байгаль орчны сайд Л.Гансүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг АТГ-т шалгуулах болсноо мэдэгдэж байв. Тэрээр “Эдгээр хүмүүс хаанаас, ямар санхүүжилтээр их хэмжээний мөнгө олж, хувийн эдлэн байшин Монголд болон гадаадад авдаг нь байнга нууц байдаг. Тиймээс АТГ дээрх хүмүүсийн хээл хахуулийн асуудлыг шалган тогтоож, үнэн бодит байдлыг ард түмэнд хүргэх хэрэгтэй” гэв.
Б.Одончимэг
URL: