М.Даваажаргал 38 дахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацу башё 69 дэх их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртсэнээр өндөрлөв. Тэрбээр нэг ч уналгүйгээр 13 дахь удаагаа түрүүлж өөрийн хувийн болон түүхэн рекордыг ийнхүү дахин шинэчлэн тогтоолоо. Нацү башёд Монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилтаас сонирхуулахад Ёкозүна Какүрюү М.Ананд – 1 даваа, 4 унаа, 10 өдөр өнжсөн, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж – 11 даваа 4 унаа, Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – 12 даваа 3 унаа, Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил – 10 даваа 5 унаа, Maэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан -5 даваа 10 унаа, Такайноива А.Баасандорж – 5 даваа 6 унаа 4 өдөр өнжсөн, Ичиножо А.Ичинноров – 8 даваа 7 унаа, Араваши Э. Дөлгөөн – 7 даваа 8 унатай башёг дуусгав. Мөн Жюүрёо зиндаанд барилдсан гурван бөх бүгд качикоши хийсэн байна.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: